Ангилал: Сонгодог уран зохиол

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын өргөн чөлөө удахгүй цэцгэн дээлээ нөмрөх нь. Нийслэлийн иргэдийн эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, тоос шороог шингээх зэрэг экологийн эерэг нөлөө, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн замын хоёр талын талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн байна.

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслол орон нутагт хүрээгээ тэллээ. “Иргэний Андгай Өргөх Ёслол” Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 1000 сурагч Амарын талбайд андгай өргөсөн байна.

МЗХ-ны дэргэдэх “Nice bike”клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв шинээр нээлээ. Уг клуб нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой юм байна.

“Монголын нохой судлалын холбоо”, “Мишээл Групп” хамтран энэ сарын 7,8-нд “Нохойн үзэсгэлэн яармаг 2014” анх удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармагт нохойн үржлийн газар, эмнэлэг зэрэг нохойтой холбоотой хувь хүн албан байгууллага оролцоно. Уг үзэсгэлэнд нохой хайртай, нохой тэжээдэг хүн бүрт нээлттэй юм байна.

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг гар бие оролцуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсон. Тиймээс энэ дагуу үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдуны төрийн тахилгын ёслол 2015 онд болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Халдуныг ирэх оны зургадугаар сард тахина.

Цөмийн энергийн газар шилдэг агентлагуудын нэгээр шалгарлаа Монголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж дүнгээ гаргалаа.

Blue Moon арт галерейгаас санаачлан нийт уран бүтээлчдийн дунд дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээгдсэн “БИДНИЙ УЛААНБААТАР” сэдэвтэй уран бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 06 сарын 28-07 сарын 06-ны хооронд зохион байгуулах гэж байна.