2008 онд Алтан категорын олон улсын чанарын хаан титэм хэмээх хүндэт шагналыг хүртэн, 2013 онд Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагналыг гардан авсан “Их Засаг” ОУИС бол Чингис хааны нэрэмжит гэсэн гэгээн алдрыг авч яваа дэлхийд цорын ганц сургууль юм. Тэрээр энэхүү аугаа их алдрыг нэр төртэй хадгалж, Үндэсний түүх соёлын тэргүүлэх Их сургууль, Монгол үндэстэн угсаатны үлгэр загвар болсон байгууллага болж чаджээ.
Ангилал: Сонгодог уран зохиол
“Их Засаг” Олон улсын Их сургууль оюутан суралцагчдынхаа оюун сэтгэлгээг хөгжүүлэх, хүмүүжүүлж төлөвшүүлэх талаараа Монгол Улсдаа өөрийн гэсэн брэндийг бий болгож чадсан сургууль юм.
Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан ахмадууд, хамт олон, сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхэд, залуучуудыг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын байгууллагын болон орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан нэр бүхий шагналуудаараа урамшуулан шагнадаг билээ.
Гадаадын их дээд сургуулийг зорьж, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшинэ гэдэг олон хүмүүст мөрөөдөл мэт сонсогдоно. Тэгвэл энэхүү мөрөөдөл тань бодитоор биелэгдэх боломжийг “Их Засаг” ОУИС өгсөөр байна. Тус сургууль ямар нэг бизнесийн болон, олон улсын байгууллагаас санхүүжилт авалгүйгээр өөрийн 100 хувийн зардлаар олон арван оюутнуудад бодитой хөрөнгө оруулалт хийж, гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулсаар ирсэн билээ.
Манай Улсын суурин хүн амын 21.7 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа ба тэдгээрийн 28.1 хувь буюу 175.0 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд суралцаж байна. Оюутан, залуучууд амралтын хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ дадлагажих, хэрэгцээнийхээ мөнгийг олох, нийгэмд байр сууриа эзлэх зэрэг зорилгоор цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол их байдаг.
Аливаа улс орны хувьд анхааралдаа авч, дэлхийн чиг хандлагыг харсан, алсын хараатай холч бодлогоор дэмжих ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэл бол хүний нөөцийн салбар байдаг. Манай оронд жил бүр олон мянган сурагчид ЕБС төгсөн, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох алтан хоромтой тулгардаг билээ.
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол 06 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Уг цэцэрлэг нь 1965 онд ашиглалтанд орсон бөгөөд дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдсанаас хойш тасралтгүй 50 жил үйл ажиллагаа явуулсан байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, “Эх орон” телевиз хамтран хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор “Цэвэр хот” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан…, сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна.
Монголын Залуучуудын Холбоо, Хөдөлмөрийн яам хамтран энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгох зорилт тавин хамтарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг зохион байгуулж, “Сумын залуус” дэд төслийн хүрээнд залуусыг дөрвөн бэрх баг болгон сумандаа +10 модулийн дагуу ажиллаж эхлэсэн бөгөөд анхны илгээлтийн эзэд ажилдаа ороод байна.
Зорилго: Хүүхэд залууст зөв амьдралын хэв маягийг сурталчлах. Ингэснээр ирээдүйгээ эрсдэлд оруулж болзошгүй хүчин зүйлсд үгүй гэж хэлэх ухамсартай болгохыг хичээж байгаа явдал юм. Манай аянд хүүхэд, залуусын үлгэрлэн дууриадаг хамтлаг, дуучид оролцож байгаагаараа онцлог болж байна.Хөгжмөөр хүн хүмүүждэг. Залуусын хамгийн хялбар ойлгох “хэл”бол дуу хөгжим юм.Иймээс бид тоо баримт ярьж нуршилгүй, үхнэ зовно гэж цочроон сүүрдүүлэлгүйгээр нэгэн өдрийг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан өнгөрүүлэх гэж байна.