Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөл бөмбөг спорт болохоос спирт биш
Нийгэм

Хөл бөмбөг спорт болохоос спирт биш

Урлаг Урлаг19/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10479227_686763728027338_1267561848_n4790654492014-06-19-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ зун залуусын хувьд мөрөөдөл биелэсэн зун болж өнгөрөх нь. Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд нэг найзтайгаа таарахад хүртэл өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж. Манайх ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой.

Бразил18 хэмээн хочлогдсон НИТХ-ын төлөөлөгчид маань магадгүй туршлага судлахаар явсан ч юм билүү хэн мэдлээ. Гэвч нэг асуудал бий. Хөл бөмбөг гэхээр бакал дүүрэн пиво нүдэнд нь харагдаад яг л зэрэглээ шиг. Уул нь спирт биш спортыг сонгоод байгаа шүү дээ. Үүнтэй зэрэгцээд сонирхолтой жиргээнүүд ч сошиалаар нисч байгаа. Тэр дундаа эрчүүд эмэгтэйчүүд хөл бөмбөгийн асарт яах гэж ирдгийг ойлгодгүй л гэнэ.

Ихэнх нь эмэгтэйчүүдийг хөлбөмбөгөөс түлхсэн, эсвэл худалч тэмээний тухай, хоёр багт бооцоо тавьсан жиргээнүүд байх юм. Харин хамгийн оновчтой, сургамжтай, мэдрэмжтэй жиргээг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нисгэлээ. Хөл бөмбөг спорт болохоос спирт биш, Спортлог амьдарцгаая, ДАШТ далим биш, Элгээ бод, Эхнэрээ бод, Эрүүл мэнд #1 #МЗХ гэж жиргэсэн байсан юм. Яалт ч үгүй МЗХ спирт биш спортыг сонгоё гэж залуучуудыгаа уриалж энэ хүрээнд олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Сая автомашингүй өдрөөр “Спирт үү, спорт уу” аян нээлтээ хийсэн юм. Энэ зун залуусын хүсэн хүлээсэн мөч ирж байгаа ч дээрх жиргээг хараад бас нэгийг бодоход илүүдэх л юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.