Ангилал: Сонгодог уран зохиол

Хүний амьдралд баяр, гуниг, зовлон, жаргал ээлжлэн байдаг. Энэ л амьдрал юм шиг. Нэгэн цагт “Сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгдэж загварын тайзанд өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж чадсан загвар өмсөгч А.Пүрэвмааг танихгүй хүн ховор

Хvний амьдралдаа заавал хийх ёстой гурван зүйл бол ном бичих, мод тарих, үр удмаа vлдээх. Тэгвэл эдгээрийн нэг болох мод тарих аянд залуусыг нэгдэхийг “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ, “VIP Crown auto club” уриалж байна. Өөрөөр хэлбэл “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ, “VIP Crown auto club”-ийн хамт олон 1000 мод зүрхэн хэлбэртэй тарихаар төлөвлөөд байгаа ажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын ногоочдод “Хамтын халуун сэтгэл” Нийгэмлэг, “Жактур” чөлөөт аялалын клубын 40 гаруй залуус өөрсдийн санаачлагаар намрын ургац хураалтын ажилд нь тусаллаа.

16 настай М.Баттүшиг хүү MIT сургуулийн шалгалтыг өгч хамгийн дээд оноо аван дэлхийн олон орны 160 мянган хүүхдээс оноогоороо нэгдүгээрт жагссан билээ. Түүнийг Дэлхий нийтээр шагшин магтаж байна.

Тэртээх 1999 оноос хойш “ТЕХНИКИЙН ДЭВШИЛД ХАМТДАА” уриатайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй “Форвард Моторс” компани нь намрын урамшууллаа зарлаж япон авто машины үнэгүй оношлогооны 1 сарын аян зарлалаа.

Амт чанараараа хэрэглэгчдийн таашаалд хэдийнээ нийцсэн МИКС пицца нэг нас хүрлээ. Хамгийн амттай бүтээгдэхүүнийг танд өргөн барих зорилготой МИКС-ийн хамт олон нэг жилийнхээ ойг угтан хэрэглэгч та бүхэнтэйгээ баяраа хуваалцахаар ээлжит бэлгээ задлалаа.

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” (МАОНХ) хамтран өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан “ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ – 2013” үзэсгэлэн яармагийг BlueMon цамхагт 9 сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монголын Залуучуудын Холбоо, Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс, Оюунлаг Буддист Нийгэмлэг хамтран “Бясалгал Флаш Моб” арга хэмжээг 9 сарын 10 ны 18 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан хийж байгаагаараа онцлог юм. Арга хэмжээнд 1000 залуус оролцох бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж оролцох боломжтой юм байна. Дашрамд дуулгахад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1998 оноос эхлэн жил бүрийн 9 сарын 10 –ны өдөр тэмдэглэсээр 15жил болох гэж байна.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Авто замчин залуучуудын холбооноос санаачлан төрөлх сургуулийнхаа /ТИС-ийн 2-р байр/ гадна талбайг тохижуулах, мод тарих сайн үйлсийн аянг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү аянд ШУТИС-ийн оюутан залуус болон, үе үеийн төгсөгч, багш нар оролцож мод тарьсан юм. Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н. Мөнхбаясгалан “Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед төрөлх сургуулийнхаа гадна талбайг тохижуулах ажлыг үе үеийн автозамчид санаачлан мод тарих сайн үйлсийн аян зохион байгуулж байгаадаа баяртай байна.