Төгсөлтийн дараах сургалтын чанар, хэлбэр нь олон жилийн турш эмч, оюутан, салбарын бусад мэргэжилтнүүдийн хувьд анхаарал татсан чухал сэдвүүдийн нэг байсаар ирсэн билээ. Уг тогтолцоог засахын тулд Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын журамд өөрчлөлт оруулж төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах хусэлтэй резидент эмч нарыг сум, өрхийн эмнэлэгт ажилласан хугацаа харгалзалгүй бүртгэн энэ хугацаанд цалинжуулж, сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар төлөвлөсөн байгаа нь зарчмын хувьд сайшаах хэрэгтэй ч шүүмжтэй хандах хэд хэдэн шалтгаан байсаар байна.
Ангилал: Сонгодог уран зохиол
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий супермаркет, ресторануудыг тойрсон хэл ам байс гээд л гардаг. Үнэ зэрэглэл өндөртэйд тооцогддог зарим рестораны хоолноос элдвийн юмс гарч ирэх нь цөөнгүй. Шөлнөөс нь ялаа, шумуул, жоом гарлаа гарсан тохиолдол ганц нэгээр тогтохгүй.
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-31 ны хооронд Монголын үндэсний циркд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Америк, Англи, Германи, Солонгос, Япон зэрэг орнуудаас цөөхөн тоогоор орж ирсэн олон арван нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд хамгийн чанартайгаар, хамгийн хямдаар худалдаалагдаж байгаа юм.
ҮХААЯ, Улсын ургац хураалтын комисс, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран 9 сарын 1-10 сарын 20-ны хугацаанд оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон. Энэ удаад улаанбуудай, тосны ургамал, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ буюу чацарганын хураалт гэсэн үндсэн гурван төрлийн ургац хураалтад МЗХ-оос оюутнуудаа илгээхээр болсон юм.
Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ, түүний дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болсон “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залууст зориулан “Олуулаа уншъя” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэл санаагаа хуваалцаж, ар гэрийнхэн нь хорих ангийн номын санд ном хандивлалаа. Мөн уг арга хэмжээний үеэр МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”-ноос тус өдөрлөгийн үеэр ном, хуучин хувцсыг тараасан бол “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” ял эдэлж дуусаад суллагдан гарах гэж буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах болон сургалтанд хамруулах ажлын талаар танилцуулжээ.
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” “Эрдэнэт үйлдвэр” ХХК дээр ажиллаж байгаа билээ.
ОУХТ-ийн хүнсний бүтээгдэхүүн зардаг хоёр том цэнхэр павилионуудад гал гарч шатлаа. Гал түймэр өнөө өглөөний 06:10 цагт шатаж эхэлжээ.
Харин Онцгой байдлынхан 06:40 цагийн орчимд ирсэн байна. Гэвч “Нарантуул” худалдааны төв шатаад бараг дуусчээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна.
Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байгаа ажээ.
Нар хур тэгширсэн намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн бямба гарагт зууны уурхайчид “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 35 жилийн ойн баярыг цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 350 жилийн ойд зориулсан “Бид зууны уурхайчид” цэнгүүн, “Гэгээн өглөөний бахархал”, “Гэрэлт өдрийн омогшил”, “Цагаан үдшийн түрлэг” нэртэй гурван хэсгээс бүрдсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаа нь байгаль орчны хэлтсээс хэрэгжүүлж буй “Ногоон төсөл” төслийн нээлтээр эхлэв.
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, тус холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь зам тээвэр, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрт орон нутгийн оюутан залуусыг илгээж, түр ажлын байраар хангах төсөл юм. Төслийн багийнхан өнгөрсөн баасан гарагт зам тээврийн салбарт гар бие оролцсон залуусыг зорьлоо.