Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний…
Ангилал: Сонгодог уран зохиол
Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор “Монгол хүн” аяны нээлт боллоо.
Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Х.Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий. Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Ийнхүү тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч ээжийн нөлөө хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ.
МБСХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Монголд байхгүй буудлагын тийрийг хувийн хөрөнгөөрөө бариулжээ. Бариулаад зогсохгүй холбооныхоо мэдэлд хүлээлгэж өгөх гэнэ. Үгүй, яамай даа, спортын холбоод удирдаж байсан “Бэлтэй” эрчүүдээс хэн нь ийм “зүрх” гаргасан юм бол.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын орон нутаг дахь аян үргэлжилж байна. Тэрээр “Залуу малчдаа дэмжих аян”-ыг санаачлан хэрэгжүүлж УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Монголын морин спорт, залуу уяачдын холбоо зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Монголын сайтын холбоо, Удирдлагын академийн сонсогч, төгсөгчдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо, Жи си ай Чайрмон клуб зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй уг аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас өчигдөр эхэллээ. Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй холбогдох албаныхантай ажлын уулзалт хийснээр ажлын айлчлал эхэлсэн бол аймгийн төрийн албан хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид мөн МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутан залууст тодорхой сэввүүдээр лекц уншиж, сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотноо “Миний сайхан ээж-1000″ хүндэтгэлийн цэнгүүн болж өнгөрлөө. Уг арга хэмжээг “Төв аймгийн Залуучуудын холбоо” ТББ болон Зүүний хүчний холбооноос санаачлан аймгийн Засаг Даргын Тамгын газар, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн хүндэтгэлийн цэнгүүн Төв аймгийн бүх сумдын ээжүүдийг хамарсан бөгөөд 1300 орчим ээжүүд нэг дор чуулсан нь өмнөх жилийнхээс онцлог байв.
“Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд нарын урилгаар саяхан Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев Монгол-Казахстаны соёлын өдрүүдэд хэд хэдэн үйл ажиллагаанд оролцох зорилготой ирсэн.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн тохиож байгаа энэ өдөр Чингис зочид буудлын Тэмүүжин танхимд “Сэтгүүлзүй – 104 жил” ёслолын ажиллагаа боллоо. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-нд Монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгон жил бүр тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII Их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэх болжээ.
Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхөддөө өргөн дэвшүүлье.
“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр гарчээ. Үүнийг уншигч танаа танилцуулья. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдана