Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Археологийн болон шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийнэ
Археологи

Археологийн болон шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийнэ

Урлаг Урлаг23/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв Бүгд Найрамдах Турк Улсын Археологи ба Соёлын өвийн хүрээлэнтэй археологи, соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Соёлын өвийн үндэсний төвийн мэдээлснээр, энэхүү санамж бичгээр талууд Туул голын хөндийн эртний түрэгийн үеийн дурсгалт газруудад этно-археологи, уур амьсгалын өөрчлөлт, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, эрсдэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Дээрх төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Уг төсөлд Монгол Улсын холбогдох түүх, археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, байгалийн шинжлэлийн чиглэлийн мэргэжлийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагыг оролцуулахаар төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжсэнээр археологийн болон шинжлэх ухааны хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг нэгтгэсэн мэдээллийн сан үүсгэх юм.

Түүнийгээ харилцан ашиглах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн боловсон хүчний солилцоог дэмжих, археологи, соёлын өвийн чиглэлээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан хэвлэл, судалгааны бүтээл туурвих боломж бүрдэнэ.

Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд Туул голын хөндийн дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт хийж, цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын археологи, соёлын өвийн судалгааны харилцааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёлын өвийг хамгаалах туршлагыг бий болгох, олон нийтэд таниулах үйлсэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь

23/07/2026
Археологи Урлаг

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаар аялбал нүүдэлчдийн түүхийг өгүүлэх археологийн өвүүдийг үзээрэй

21/07/2026
Археологи Урлаг

Дунд Хайлантайн хөшөө чулуу

19/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.