Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх “Тунхаг”-ийг баталжээ
Сонгодог уран зохиол

Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх “Тунхаг”-ийг баталжээ

Урлаг Урлаг21/02/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jpg9012858082017022104195637016832017-02-21-12-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэж, оюуны өмчийг эрхэмлэх асуудлыг Улаанбаатар хотноо хэлэлцэн; 

Монголын үндэсний сэтгүүлзүйн цаашдын зөв хөгжилд зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ  нэн чухал байгааг хүлээн зөвшөөрч;

Оюуны өмч, зохиогчийн эрхийг салбартаа эрхэмлэн мөрдөх баталгааг нэгдмэл саналтайгаар  гаргахын чухлыг цохон тэмдэглэж;

Зохиогчийн эрх, оюуны өмчийн зөрчил  хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ултай оршин буйг ухамсарлан;

Төрийн зүгээс энэ асуудлыг зохицуулах шаардлага нэрийн дор хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдах, сэтгүүлзүйн мэргэжлийн хараат бус байдалд нөлөөлөх нөхцөл бодитой байсаар байгаад түгшиж;

"Сэтгүүлзүй ба оюуны өмч” Үндэсний хэлэлцүүлгийн илтгэл, саналуудыг  сайшаан; 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энэхүү Тунхаглалыг БАТЛАВ:

  • Монголын сэтгүүлчид шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүлзүйг төлөвшүүлэхийн тулд зохиогчийн эрхийг хүндэтгэх;

  • Аливаа мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага зэрэг сэтгүүлзүйн бүтээл, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хууль, эрхзүйн бусад баримт бичгүүдээр  хамгаалагдах бөгөөд  түгээн хувилах, олшруулах эрхийг зохиогч болон хэвлэл мэдээллийн байгууллага нь чөлөөт хэлцлээр зохицуулах;

  • Бусдын бүтээлээс олон нийтэд түгээх зорилгоор тоо баримт, материалыг эш татахдаа эх сурвалжийг тодорхой дурьдахыг энгийн соёл болгон хэвшүүлэх;

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид нь зохиогчийн эрхийг зөрчиж, оюуны өмчид халдсан аливаа үйлдэл гарахаас нийгмийг хамгаалж, соён гэгээрүүлэх, энэ чиглэлээр төртэй хамтран ажиллах;

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тус салбарт ажиллагсад нь зохиогчийн эрхээ хамгаалах, баталгаажуулах ажлыг зохион байгуулж, оюуны өмчийн зөрчлийг арилгах талаар идэвхтэй ажиллах;

  • Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар дахь оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид  идэвхтэй, нэгдмэл байр суурьтай, хамтран ажиллах;

  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс батлан гаргасан "Хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчим”-ыг нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид үйл ажиллагаандаа мөрдлөг болгон оюуны өмчийн аливаа хэлбэрийн зөрчлийг нэн даруй залруулах,  арилгахыг эрмэлзэх;

  • Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, чөлөөт хэлцлийн журмаар шийдвэрлэх соёл нэвтрүүлэхийг эрхэмлэх;

  • Зохиогчийн эрхийн зөрчлийг төрийн эрх бүхий байгууллагаас хянаж, шийдвэрлэхдээ иргэний нийгэм болон олон нийтийн төлөөллийг оролцуулан, ил тод зарчмаар шийдвэрлэхийг эрмэлзэх;

  • Төрийн эрх бүхий байгууллагаас зохиогчийн эрхийн зөрчлийн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, хаахыг урьтал болгохоос илүүтэйгээр тухайн зөрчлийг арилгахыг шаардаж сануулж,  харилцан ойлголцож, шат дараатай алхам хийхийг эрхэмлэх;

  • Сэтгүүлчийн аливаа бүтээлийг ашиглахдаа сэтгүүлчийн мэргэжлийн ёсзүйн зарчим, зан суртахууны эрхийг дээдлэн хүндэтгэх;

Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх энэхүү тунхаг нь нээлттэй баримт бичиг бөгөөд дэмжигч байгууллагуудыг нэгдэхийг урилж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Глоб интернэшнл төв 

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл

Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газар

Монголын Үндэсний олон нийтийн Радио

Монголын Сайтын холбоо

Монголын Тэргүүлэгч сайтуудын холбоо

Монголын   Чөлөөт Сонины холбоо

Мэдээллийн сайтын ассиоцац

Нийслэлийн сонины холбоо

Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо

Телевизүүдийн "Медиа порт” консорциум

GOGO мэдээний агентлаг

Olloo телевиз, Olloo.mn сайт

Хэвлэл мэдээллийн "Эрхэт Монгол” групп

Эйч ди Медиа групп

Өглөөний сонин

ASSA медиа групп

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.