Ангилал: Сонгодог уран зохиол

Шинийн 5-ны билэгт сайн өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ салбарынхаа ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгуулж байна. Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулсан уг уулзалтад 150 гаруй ахмад хүрэлцэн иржээ.

МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр Шангри-Ла Улаанбаатар-т зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгосон юм.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эдийн…

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлсэн юм.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Ялангуяа манай…

Энэ сарын 04-нөөс 23-ны өдрүүдэд Английн Лондон хотын “Somerset House”-т “London Design Biennale 2018” үүд хаалгаа нээгээд байгаа юм. Монголын павильон дахь “Ноолуурын үүл” 2018 оны Лондонгийн загварын Biennale-ийн гол үзмэрүүдийн нэг болоод байгааг тус улсын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнд онцолжээ. Мөн Грекийн кинетик суурилуулалт олны анхаарлыг татаж байгаа гэнэ.