Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ
Сонин хачин

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Урлаг Урлаг28/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн видео тоглоомын хэрэглэгч “Fortnite” болон “Minecraft”-ийн бүтээгчид, мөн “Microsoft” компанийг шүүхэд өгчээ. Тэрээр эдгээр тоглоомуудад донтох болсон гэж мэдэгдсэн байна.

Кайден Бриден тоглоомын донтолтоос сэргийлэх “хамгаалалтын механизм” оруулаагүй гэж үзэн дээрх компаниудыг шүүхэд өгсөн бөгөөд уг 56 хуудастай нэхэмжлэлийг нэгдүгээр сарын 23-нд Нью-Йоркийн Өмнөд тойргийн холбооны шүүхэд гаргасан байна.

“Нэр дурдсан тоглоомууд нь тоглогчдод ноцтой асуудал үүсгэж, эрсдэл учруулдаг видео тоглоомууд байдаг” хэмээн нэхэмжлэлд дурджээ. “Энэхүү хэрэг нь тоглоомын бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой мэдэгдэж байсан эрсдлүүдийн талаар анхааруулга өгөөгүй, мөн боломжит хамгаалалтын арга хэмжээг зориуд оруулаагүй, харин ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд эдгээр эрсдлийг улам дэвэргэх программчлал ашигласан хариуцлагыг тооцуулахыг зорьж байна” гэж нэхэмжлэлд бичжээ.

Бриден компаниудыг хайхрамжгүй байдал болон залиланд буруутгаж, тэдний бизнесийн үйл ажиллагааг “хуурмаг, шударга бус, ёс суртахуунгүй, хариуцлагагүй” гэж тодорхойлжээ.

Тэрээр өөрийн тоглох зуршлыг “албадмал, эмгэг шинжтэй” хэмээн тайлбарлаад нэхэмжлэлдээ өөрийн тоглоомын хэрэглээг хянах чадваргүй гэдгээ дурдсан байна.

Нэхэмжлэлд дурдсанаар Бриден тоглож чадахгүй үед нь аливаа донтолтоос гарахыг хичээх үед үүсдэгтэй төстэй шинж тэмдгүүд илэрдэг гэнэ. Үүнд “уурлаж бухимдах, эд зүйл эвдэх, албадмал болон нийгмээс тусгаарлагдсан зан авир гаргах, мөн нойр муудах” зэрэг шинж тэмдэг багтжээ.

“Нэхэмжлэгчийн тоглоомын донтолт нь түүний амьдрал, сайн сайхан байдалд урт хугацаанд, ноцтой нөлөө үзүүлсэн” гэж нэхэмжлэлд дурдсан байна.

Бриден өвдөлт, зовлон шаналал, сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс болон “видео тоглоомын бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас учирсан ноцтой гэмтэл”-ийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна.

Тоглогчдыг донтуулах зорилготой гэж үздэг тоглоомын алгоритмтай холбоотойгоор тоглоом хөгжүүлэгчдийг шүүхэд өгөх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа loot box зэрэг тоглогчдыг байнга, удаан тоглоход урамшуулдаг элементүүдийг онилдог.

Өнгөрсөн жил Ширли Баггали хэмээх эмэгтэй (нэхэмжлэлд нэр нь нууцлагдсан насанд хүрээгүй хүүхдийн эцэг эх) Нью-Жерсигийн холбооны шүүхэд “Microsoft”, “Epic Games”, “Mojang” болон “Roblox” корпорацыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна.

Тус нэхэмжлэлд тоглоомууд тоглогчдын анхаарлыг удаан хугацаанд барих байдлаар зориудаар зохион бүтээгдсэнээс болж хүүхэд, өсвөр насныхан олноороо тоглоомд донтож байна гэжээ. Мөн тоглоомын компаниуд хүүхдүүдийн тоглох үйл ажиллагааг хууль бусаар хянаж, тэдгээр өгөгдлийг ашиглан сурталчилгаа болон тоглоом доторх худалдан авалтыг хүүхдүүд рүү чиглүүлдэг алгоритм бүтээдэг гэж буруутгасан байна.

Түүний нэхэмжлэлд дурдсанаар, хүү нь гурван настайгаасаа тоглоом тоглож эхэлсэн бөгөөд өсвөр насанд хүрэх тусам донтолт нь улам даамжирчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

“God of War” тоглоомын шинэ цувралд Жамсран бурхны дүрийг амилуулжээ

04/06/2026
Сонин хачин Урлаг

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026
Сонин хачин Урлаг

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.