Яг энэ Я үсгийг зурж эхэлсэн үзэгний чахрах чимээг сонссон тэр мөчөөс өөрт байх гал халуухан залуу насаа хөөж явууллаа. Бие биеэ хайрлахдаа ч 35 жил ханилсан эмээ өвөө шиг байж, хөөрхөн үрээ эрхлүүлэхдээ ч ачаа үнсэх мэт намба зөөлөнг хослуулан залуу насаа үлдэн хөөж байна. Галзуу барын амнаас гараа авч ажлаа хийхэд, бусдыг тэврэхэд, илж энхрийлэхэд зарцуулаад залуу насаа явууллаа.
Ангилал: Сонгодог уран зохиол
06 сарын 30-нд болох үзвэрүүд
СТӨргөөнд – 17:00 цагт БНХАУ-ын У Хань хотын циркийн бүлгэм манайд хүндэтгэлийн айлчлан тоглолт
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭЧуулга -18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Тэнгис кино театрт – “Ноход” МУСК, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Рitch 2 perfect” УСК, “Зангараг” МУСК, “Эр хүн болгож өгөөч” МУСК
Мэргэжлийн дуучны чадал чансаагаар бахархасан сайхан үдэш байлаа. Өнгөрсөн үдэш Улсын филармонийн концертын танхим үзэгчээр дүүрэн байж, хаан хуурын аялгуутай романс эгшиглүүлж, симфони оркестрийн хүчирхэг эгшигт мэргэжлийн хэмжээний дуунууд үзэгчдийн сэтгэлийг огшоолоо. Энэ бол Улсын филармоний дуучин, “VOICE” хамтлагийн ахлагч, МУСТА Сүхбатын Баттулгын “Миний эх орон” цуврал тоглолтын 3 дахь тоглолт байсан. Дуучин С.Баттулга хэр хэмжээний дуучин бэ гэдгээ энэ орой үнэхээр харуулж чадлаа. Учир нь нүсэр том хөтөлбөртэй энэ тоглолтын эхний хэсэгт манай хөгжмийн урлагийн шилээвэрүүд гэгдэх Төрийн хошой шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав нарын алдартай романсууд эгшиглэсэн. Романс гэдэг нь бодрол дуу бөгөөд хэмжээний хувьд жижиг ч болж буй үйл явдал, утга санааныхаа далайцаар их өргөн байдаг. Дуулаачаас ихээхэн ур чадвар, хоолойн цараа шаарддаг энэ төрлийн олон бүтээлийг тэрээр чадварлаг амилуулсан. Тухайлбал Б.Шаравын хөгжим, Р.Чойномын шүлэг “Борлог номхон толгод”, “Аав бид хоёр” , “Шувтарсан цагаан бумба”,“Танхи явж дээ би” зэрэг романсуудыг тэрээр тус бүрийнх нь утга санааг гарган аялгуу бүрийг өөрөөрөө дамжуулан илэрхийлэн гаргасан.
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс энэ зун таван номын төсөл эхлүүлсэн. “Монгол GUIDE”төслийн хүрээнд зочид буудал, ресторан, кемпүүдийн нэгдсэн лавлахаар эхэлсэн бол барилга, эрүүл мэнд, боловсролын нэгдсэн лавлахаар үргэлжилж байна. “Hotels&Restaurants guide Mongolia2015”ном энэ долоо хоногт хэрэглэгчдийн гар дээр очих нь. Эрүүл мэнд, барилга, боловсролын бизнес эрхлэгчид анх удаа хэвлэгдэж буй салбарын нэгдсэн лавлах номонд мэдээллээ ирүүлнэ үү.
Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөв /Фото/
Харвардын их сургуулийн Азийн манлайллын төвөөс жил бүр зургаан орон шалгаруулан авч “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил шилдэг зургаан орны тоонд Монгол улс тусгай шалгаруулалтын дагуу багтаж, “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ.
ТҮМНИЙ НЭГ Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл…
Мөнгөн эдлэл борлуулагчид луйвар хийж иргэдийг хохироох нь нэмэгдсэн байна. Энэ байдал иргэдийн өргөнөөр хэрэглэдэг мөнгөн аяганы грамм хэмжээ чанар байдлаар нь илэрч байгааг сорцын хяналтын газраас мэдэгдлээ. Монголчуудын сар шинийн баяраас эхлээд хурим найр хүндэтгэлийн арга хэмжээн дээр чухал хэрэглээ болдог байсан мөнгөн аяга нэг сарын насгүй болж халуун цай хиймэгц эдвэрч муудаж байгаа тухай гомдолыг иргэд ихээр ирүүлэх болжээ. Мөнгөн аяга бол монголчуудын эрт дээр үеэс уламжлал хадаглаж ирсэн зүйлийн нэг.
“Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс” аяны залуучууд галд өртсөн ах, дүү хоёрт туслах зорилгоор 2015.06.22-ны өдөр аав н.Амарбат, ээж н.Болормаа нартай уулзан 5 хоногийн хандивын аян өрнүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар 8 сартай хүүгийн биеийн байдал сайжирч, энгийн тасаг руу шилжсэн байна. Харин том хүүгийн хувьд гал гарах үед бяцхан дүүгийнхээ амийг аварсан хэдий ч 80%-ийн түлэгдэлтэй /4-р зэрэг/ ба биеийн байдал нь хүнд, ГССҮТ-ийн Түлэнхийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн амь насыг аврахад эмчилгээний зардал ихээхэн шаардлагатай байгаа бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн дэм, мөнгөн хандив өгч буй явдалд гэр бүлийнхэн нь баярлаж, талархсанаа илэрхийлсэн юм.
Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг “Газарчин” дээд сургууль нь 1995 онд байгуулагдсан бөгөөд 2017 он хүртэл аттестатчилагдсан билээ. Тэрбээр 2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өдгөө Бакалавр болон магистрын түвшинд өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг 20 жил амжилттай явуулж байна.