Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ
Үзэсгэлэн

Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:09/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн Дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Улаанбаатар хотын Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх дурсгал дээр техник, технологийн дэвшлийг ашиглан 3000 жилийн тэртээ зурсан зургийг дэлгэж байна.

Тус музей МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газарт энэ оны 6, 7 дугаар сард хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ хүрээнд хамтран “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн Монголын эртний түүх, Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн нэгдмэл нэг соёл, өргөн уудам нутагт түгэн дэлгэрч байсныг харуулах зорилготой юм. Үзэсгэлэнд Дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголт, тухайн дурсгалын бүрэлдэхүүнд ямар онцлог дурсгалууд багтдаг, тэдгээр дурсгалын онцлог болон хоорондын нийтлэг зүйлс хаана ямар зүйл дээр сийлдэг талаар олон нийтэд тодорхой түүхэн баримтаар харуулж буйг судлаачид тодотгов.

МУИС-ийн багш, дэд профессор, археологич, доктор Т.Идэрхангай “Дөрвөлжин булш асар өргөн уудам нутагт ижил дэг жаягтай, нэгэн нэгдмэл соёлын хэв шинжтэй амьдарч, үнэт соёлын олон дурсгал үлдээсэн. Дөрвөлжин булш нь хүн чулуутай байсан. Гэтэл өмнөх судалгааны зохиолуудад Дөрвөлжин булшинд хүн чулуу бий гэж бичигдээгүй байдаг. Бидний сүүлийн судалгаагаар 100 гаруй хүн чулуу шинээр илрүүлсэн. Мөн Дөрвөлжин булштай холбогдох хадны зураг, хадны сийлмэл зураг ихээр илэрсэн. Хүн чулууны ойролцоо байдаг адуу тойруулсан зам, дүрслэлүүд яг хэв маягаараа хадны зургууд дээр гарсан. Үүнээс үзэхэд эдгээр хадны зураг нь Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн бүтээл мөн гэдгийг баримтаар баталж байна. Харин бид олон соёлын давхарга дундаас Дөрвөлжин булш бүтээгчдийн хадны зургуудыг ялгаж харуулах юм. Мөн 3000 жилийн өмнө зосоор зурсан боловч өнөө үед бүдгэрч бараг алга болсон зургуудыг орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтай сэргээн тодруулсан. Техник, технологийн аргаар бүдгэрч, 70 хувь нь алга болчихсон зургуудыг тодруулж харахад зам, морь, хүмүүсийн дүрслэл бүрэн бүтнээрээ ил гарч ирсэн. Зарим бүдгэрсэн толбо мэт харагдаж байсан дүрслэл нь хурууны хээ болохыг тогтоосон. Ийнхүү өмнө нь судалсан боловч сул түвшинд тайлбарлаж ирсэн баримтуудыг бид 4-5 жилийн судалгааны үр дүнд нэгтгэн, олон нотолгоогоор баталгаажуулж, Дөрвөлжин булшны соёл нь өргөн нутгийг хамарсан, агуу хөгжсөн соёл байсныг харуулсан” гэв.

“Өв, өлгий-3000” гэх нэрийн тухайд, бидний өв соёл, уудам нутаг, эх орныхоо үнэ цэнийг илэрхийлж байгаа бол “3000” нь өвөг дээдэс маань 3000 жилийн өмнө  гайхамшигтай соёлыг бүтээсэн учир ийнхүү нэрийджээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 20-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

08/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ

03/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэж байна

27/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргалаа

09/12/2025

“Алтан бөмбөрцөг 2026” наадмын нэр дэвшигчид тодорлоо

09/12/2025

“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү ашигтай санал тавина

09/12/2025

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ

09/12/2025

“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив

09/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.