Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Залуу нас минь баяртай
Сонгодог уран зохиол

Залуу нас минь баяртай

Урлаг Урлаг30/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
169af2c9ec3b13e2big6208168422015-06-30-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яг энэ Я үсгийг зурж эхэлсэн үзэгний чахрах чимээг сонссон тэр мөчөөс өөрт байх гал халуухан залуу насаа хөөж явууллаа. Бие биеэ хайрлахдаа ч 35 жил ханилсан эмээ өвөө шиг байж, хөөрхөн үрээ эрхлүүлэхдээ ч ачаа үнсэх мэт намба зөөлөнг хослуулан залуу насаа үлдэн хөөж байна. Галзуу барын амнаас гараа авч ажлаа хийхэд, бусдыг тэврэхэд, илж энхрийлэхэд зарцуулаад залуу насаа явууллаа. 

Нулимсаа сүлж чанасан ээжийнхээ цайг хөрөхөөс өмнө ууж дуусгаад залуу явах замаа өнөөдрөөр дуусгавар болгоё. Үрийг минь гараасаа хөтлөөд хүрээд ирэхийг минь хүлээж зогсох ээжийнхээ хөлийг амрааж үрээ тэврээд идэр настай, намба суусан эмэгтэй болъё. Хэрэг юу вэ гэж үү. 

Хорих байрны цонхоор толгойгоо цухуйлган 10 сартай үрээ үнсэж байгаа ээж хүнийг би харлаа, хоригдож байгаа эхнэрээ эргэх гээд сүү найруулж хүүгээ угжаад, аяга халуун хоол бариад ирсэн эр омголон хийморийг би харлаа. Уулзаад үнсэхсэн гэхээсээ илүү аяга хоол идүүлчихсэн гээд аягатай хоолоо бариад бас болоогүй ам нь түлэгдчихнэ гээд хөргөөд зогсож байгаа ээжийг харлаа, би.

Өлгийтэй үрээ тэврээд жиндүү салхинд нөхөртэйгөө уулзах гэж хүлээх эвий гоо үзэсгэлэнг харлаа. Үүнээс цааш хараад байх юм байна гэж үү. Бүгд л залуухан. Бүгд л залуу насны алдаа гэж биеэ цагаатгана. Ээжийнхээ нулимсаар залуу насаа угааж яваа юм бол залуу яваад яах юм бэ. Ингэж залуу явснаас хөлөө зөөсөн хөгшин байсан нь дээр. Үзэж хараад байх залуу насны замаа тэр хоригдох байрандаа дуусгасан нь дээр. Үүнээс цааш алдаж хэрэггүй биз дээ. 

Хорвоо үзэж туулахаар баян ч хүний ухаан түүнийг сорчлон үзэх боломж олгодоггүй гэж үү. Алгын чинээхэн хайр биднийг алдаж алхахаас аварч болдоггүй гэж үү. Хайрлах сэтгэлгүйдээ ард нь сэтгэлээр гянданд тарчлагдах ээжийгээ тамлан байж тэр хоригдох байранд байгаа биш гэж үү.  Би тэр олон залуусын өмнөөс гэмшиж байна. Алдаж оносон онгироо залуу насыг чинь өөрөөрөө золиослож нас намбатай хижээл эмэгтэй болж сэтгэлээрээ зулын гол болж байна. 

Хайр гээч халамцууд нүцгэн хүүхэн, зовоход ээж, зүдэрхэд найз, жаргахад эх орон болж хувирдаг шидтэй зүйлээ үнэн голоосоо сэтгэлдээ тарьж ургуулаад хийрхэлтэй залуу насаараа тахил өргөж энэ олон залуусын өмнөөс гэмшиж байна. Дахиж нэг ч хүн “Яадаг юм бэ, би залуу байна шүү дээ” гэж даврах, өөрийгөө өмөөрөх дуу энэ Монголд минь битгий гараг гээд галзуу баранд залуу насаа хаяж өглөө.

Залуус бидний алдаа оноог араа шүдээрээ хамгаалж байсан галзуу бар чамд баярлалаа. Үүнээс цааш хэний ч гарыг амандаа битгий хий. Уйлах хүмүүс ард нь олон юм байна. Залуу нас минь баяртай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025

Уртын дуучин Б.Бямбадорж Олон улсын дуулаачдын уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.