Ангилал: Сонгодог уран зохиол

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй, морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн үйлчилгээтэй томоохон наадам болох юм.

“Монгол шүтээн” төв 6 сарын 19, 20 -н буюу энэ баасан, бямба гаригт уламжлал ёсоор 1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАНАА чуулуулж Могойн чуулган-Лусын бумбаны дээд тахилгаа зохион байгуулна.

Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм. Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо.

7000 жилийн тэртээ Энэтхэгт анх үүссэн йогийн дасгалаар Монголчууд хичээллэдэг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Оюун санаа, биеийн хөдөлгөөний цогц дасгал йогоор хичээллэдэг хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан “Их барилга-90” өндөр бүтээл нэртэй урлаг, спортын хоёр жилийн аян зарлагдсан. Эхнийх нь сагсан бөмбөгийн тэмцээн юм. “Алдар” спорт хорооны зааланд өнөөдөр нээлтээ хийж, маргааш үргэлжлэх тус тэмцээнд барилгын салбараар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид оролцож байгаа билээ.

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг Газарчин дээд сургууль нь 1995 онд байгуулагдсан бөгөөд 2017 он хүртэл аттестатчилагдсан, 2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. Өдгөө Бакалавр болон магистрын түвшинд өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг 20 жил амжилттай явуулж байна.

Монголын үндэсний кино урлагийн академиас Монголын киног дэлхийн түвшинд хүргэх зорилготой зохион байгуулагддаг академийн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 7-нд болох гэж байна. Энэ удаагийн наадам шинээр нээлтээ хийж буй Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдана.

Монголын үндэсний кино урлагийн академи нь дотооддоо кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлүүдийг гаргах мөн киногоор дамжуулан үндэсний онцлог, соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор 2008 онд үүсэн байгуулагдсан юм. Тэгвэл тус академиас жил бүр зохион байгуулагдсаар ирсэн академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 4 жил дарааллан зохион байгуулсаар ирсэн байна.

Уншигч та Монголынхоо өв уламжлал, аж ахуй, түүх соёлоо хэр сайн мэдэх вэ? Монгол гэр, мал аж ахуйг таны үр хойч даяарчлалын нөлөөг өөр таниж мэдэлгүй өсөн торниж байгаа юм биш биз.Өнөөдөр бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад энэ талын мэдлэг боловсрол маш бага байгаа нь бидэнд харагдаж бас мэдрэгдэж байна. Мэдээж тэдний буруу биш. Тэдний анхаарал сонирхолыг нь татаж тэдэнд мэдээлэл олгох тийм л зүйлс бидэнд хэрэгтэй байгааг “Цэцэн продакшн”-ы хамт олон олж хараад “Гэр ухаан” төслийг хэрэгжүүлж эхлэн хэвлэлийн бага хурал зарлаж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.

Увс аймгийн 90 жилийн ойн хүрээнд есөн метр номон пирамид босгох талаараа “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын залуус хэвлэлийн хурал хийж байсан билээ. Тэд Увс аймгийн 90 жилийн ойг угтаж “Booк challange” номын хандивын аян эхлүүлсэн бөгөөд ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Booк challange”-д дуудах замаар өрнөх уг аян цахим ертөнцөд багагүй дэлгэрсэн.