Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»1000 Хөх лусын чуулган буюу Могойн чуулган- Лусын бумбаны дээд тахилга болно
Сонгодог уран зохиол

1000 Хөх лусын чуулган буюу Могойн чуулган- Лусын бумбаны дээд тахилга болно

Урлаг Урлаг17/06/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download5297269292015-06-17-10-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол шүтээн” төв 6 сарын 19, 20 -н буюу энэ баасан, бямба гаригт уламжлал ёсоор 1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАНАА чуулуулж Могойн чуулган-Лусын бумбаны дээд тахилгаа зохион байгуулна.

Тус арга хэмжээ нь Төв аймгийн Баянцогт сум, Элгэн хадны өвөрт болох бөгөөд Энергийн аялал, Жод тарнийн уншлага, Могойн чуулган, Лусын Бумбаны тахилга, Урлаг соёлын тоглолт гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэх ажээ.

Айлдалын багш, Лүнрэг эш Төмөр “ДАЯН ДЭЛХИЙГ ЗАСАХ МОНГОЛ УХААН” цуврал 100 айлдвараасаа айлдаж тус төвийн болон Гандандаржаалин дацангийн лам хуврагууд дээдийн ном хур айлдаж лусаа чуулуулан тахилга сангаа үйлдэх юм байна.

Сүсэгтэн олныг 8-р богд Жавзундамба хутагтын залж байсан 200 гаруй жилийн настай 8 метр урт могой сахиусанд эрүүл энх, үр хүүхэд, мөнгө төгрөг бизнесээ даатган Хүслийн хаданд хүслээ шивнэн тахилгад оролцохыг урьж байна.  Тус тахилга жилд ганцхан удаа болдог бөгөөд оролцохыг хүсэгчид Монгол шүтээн төвийн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон бусад аймгийн салбар зөвлөлүүдээр бүртгүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8885-8084, 9985-8084, 9646-1942

Могойн чуулган-Лусын бумбаны дээд тахилга:

Могойн чуулган
Лусын бумбаны тахилга
Энергийн аялал
Жод тарнийн уншлага
Урлаг соёлын тоглолт, Цам.

Баасан гарагт:

08:30    6 сарын 19 ны өглөө Гандандаржаалин дацан дээр цуглана.

09:00  Элгэн хадны өвөр /хүслийн хад/ тахилга хийх газар луугаа хөдөлж очмогцоо майхангаа барьцгаан цайлна.

12:00    Хүслийн хаданд хүслээ шивнэснээр Энергийн  аялал эхэлнэ

15:15  “Даян дэлхийг засах Монгол ухаан” цуврал 100 сургаалиас Айлдалын багш, Лүнрэг эш Төмөр айлдана. Аливаа хүмүүний ахуй амьдрал, зам мөрийг тольдон харах тул сонирхсон хүмүүс зурлага, зурхай, аврал даатгал тусгайлан хийлгэж болно.   

18:40   Зон олныхоо ахуй амьдралыг даатган ном уншлага хийж  Жодын ёсны тарни тоолон сэтгэлийг ариусган биеийг эмчилнэ.

21:00  Зул өргөх ёслол

 

Бямба гарагт:

08:30   6 сарын 20 ны өглөө Гандандаржаалин дацан дээр цуглана.

09:00  Элгэн хадны өвөр тахилга хийх газар луугаа хөдөлж очмогцоо цайлна.

12:00   Могойн чуулган Лусын бумбаны тахилга үйлдэж дээдийн ном хур хурна.

8-р богд Жавзандамба хутагтын залсан 200 гаруй жилийн өмнөх 8 метр могой сахиуснаас адис авна.

Хүслийн хаданд хүслээ шивнэнэ. Ембүү хаданд эд мөнгө, арилжаа бизнесээ даатгана. Элгэн хаданд биеэ үрж энерги авна.

17:00 Зон олонд арц арвай, тахилын идээ, сахиус, эрдэнийн үрэл, Бумбаа тахиулж буй хүсүүст Луван Жалбуу бурхан, Лусын Бумба, Могой сахиусаа түгээнэ.

 

Санамж:

-Төв аймгийн Баянцогт сум, Элгэн хадны өвөр дэх “Хүслийн хад” нь Улаанбаатар хотоос 97 км зайтай.  /Засмал зам 57 км, шороон зам 40 км бөгөөд суудлын машин 1:40 минут явж хүрнэ./ Unitel, Skytel-н утасны сүлжээ барина.

Оролцох хүмүүс:

Үндэсний дээл, бүс, малгайтай байвал сайн.
Тахилганд Лусын бумбаа залаалан ирнэ.
Хүслийн хаданд уях 5 өнгийн эсхүл 2 хөх хадаг авчирна.
Тавгийн идээ, Баян хангайдаа өргөх архи сүү, идээ, будаа
Хонож 2 өдөр оролцох хүмүүс өөрсдийн майхан, мушёк, дэвсгэртэй ирнэ.
Хуушуур, хүнсний худалдаа, үйлчилгээ гарна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ламбугайн нулимс” дууриас

19/05/2025

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

19/05/2025

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.