Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Чингис хаан” үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд санамж бичиг байгууллаа
Музей

“Чингис хаан” үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд санамж бичиг байгууллаа

Урлаг Урлаг08/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Гэгээн Ширээт улсад хийж буй айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей Гэгээн Ширээт улсын Папын нууц номын сан буюу Ватиканы Апостолын Номын сантай хамтран ажиллахаар санамж бичиг /2025.12.04/-ийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд үндсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна. Үүнд:

– Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг солилцох, ялангуяа Монголын Эзэнт гүрний түүхэнд онцгой анхаарал хандуулж судалгаа хийх;

– Гар бичмэл, ном, баримт бичгийн өвийн тухай мэдлэг, мэдээллээс эхэлж туршлага судлах;

– Ном зүй, номын сангийн шинжлэх ухаан, архив, мэдээллийн технологийн систем, хөгжүүлэлт;

– Хамтарсан хурал, эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулах, хамтарсан судалгааг дэмжих;

Хоёр тал хамтран ажилласнаар тус улсын номын санд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой судалгааны материал, сурвалж бичиг, ховор архивын баримттай танилцах, судлах боломж бий болохын зэрэгцээ харилцан эрдэмтэн судлаачдыг солилцсоноор судалгааны чанарт ахиц гарах юм.

Ялангуяа Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох баримт материалд судалгаа хийх боломж бүрдэнэ.

Ватиканы Апостолын номын сан нь дэлхийн хамгийн эртний, хамгийн үнэт өвтэй номын сангуудын нэг бөгөөд мянга мянган жилийн түүх шингэсэн гар бичмэлүүд, эртний ном судрууд, архивын материал, хэвлэмэл ном, газрын зураг, болон зоос, медалууд хадгалагддаг байна. Одоогоор номын сан 1.6 сая гаруй ном, 80 мянга орчим гар бичмэлтэй эдгээр нь дэлхийн шашин, шинжлэх ухаан, урлаг, соёл, түүхийн үнэт эх сурвалж болдог байна.

“Чингис хаан” үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зүйлсийг бүртгэх, хамтран судлах, мэргэжилтэн бэлтгэх, хуулбарлан авах ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласаар байгаа нь ийнхүү ажил хэрэг болсоор байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музей дэх хүрэл олдвор, үзмэрт 3D хэмжилт судалгаа хийнэ

29/05/2026
Музей Урлаг

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Богд хааны ордон музейд ажиллалаа

27/05/2026
Музей Урлаг

Франц дахь Монголын өв соёлын дээж хэвлэгдэнэ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.