Ангилал: Сонгодог уран зохиол

БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллаж, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Дүүргийн боловсролын хэлтэс, сургуулиуд хэрхэн ажиллаж, ямар ахиц амжилт гарч байгаатай танилцаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр 115-р сургуулийн багш Б.Оюунтөгс, Д.Алтанцэцэг, Да.Мөнхцэцэг багшийн заасан математикийн хичээл, иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагууд дээр сууж, суралцагчдын оролцоо, өөрийгөө илэрхийлэх чадварт тодорхой ахиц гарч, багш нар шавь төвтэй сургалтыг зохион байгуулах арга зүйг амжилттай хэрэгжүүлж, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж байна гэж дэд сайд үнэллээ.

Увс нутгийн түмэн олон энэ сарын 7-нд хуран чуулж, ахан дүүсээрээ учран золгож, алдарт дуучдынхаа тоглолтыг үзэж, аварга хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг сонирхож нэгэн өдрийн турш баярлана цэнгэх нээ. Тодруулбал Увс аймгийн түүхт 90-н жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит бөхийн барилдаан 2015 оны 03-р сарын 07-ны өдрийн 10 цагаас “Буянт-Ухаа цогцолбортын ордон”-д зохион байгуулагдах юм.

Төгсөх ангийнхны санааг зовоож байгаа хоёр асуудал бий. Нэг нь ямар сургуульд орох вэ, нөгөөх нь сургалтын төлбөрөө яаж олох вэ? Энэ хоёр асуултанд хоёуланд нь нэг зэрэг хариулт өгөх шоу тоглолт энэ сарын 21-ний өдөр UB Palace-т болох гэж байна.

Солонгос улдаа төдийгүй дэлхийд алдартай “Лет ми ин” шоу нэвтрүүлэг өөртөө итгэлгүй, өөрийнхөө гадаад төрхнөөс болж зовж шаналж явдаг олон бүсгүйчдийг өөрчилж амьдралыг нь шинээр эхлүүлж өгдөг гэдгээрээ алдартай билээ.Тэгвэл уг шоуг TV9 телевизээс санаачлан 100 Монгол бүсгүйгээс нэг бүсгүйг шалгаруулан Солонгосын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт 100 хувь үнэ төлбөргүйгээр хагалгаа хийж өгсөн билээ.

2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав оржээ. Энэ жагсаалтад “Forbes Mongolia” сэтгүүл Монголын бизнес эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, “Forbes Asia” сэтгүүл хатагтай Ц.Гарамжавыг сонгон шалгаруулсан билээ.

“Forbes Mongolia” сэтгүүлийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимсэн “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав 2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад албан ёсоор шалгарч орлоо.

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн хандивын уулзалт нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, хүчит бөхийн барилдаан 2015 оны 03-р сарын 07-ны өдрийн 10 цагаас “Буянт ухаа цогцолбортын ордон”-д зохион байгуулагдана.

2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт Хан-Уул дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулиудад хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрч байгаатай танилцахаар БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт ажиллажээ.

Монгол түмний минь үндэсний их баяр наадам “Сар шинийн баяр” өргөн дэлгэр болж хотол олноороо сайхан шинэлсэн билээ. Тэр дундаа өврийн сайхан хангай нутаг болох Өвөрхангай аймгийн “Богд” сумын нутгийн зон олон минь сар шинэдээ сайхан шинэлэв үү. Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг Улаанбаатар хот дахь иргэдийн золголтыг өнгөрсөн жил ёслол төгөлдөр зохион байгуулсан юм.

“Төрт ёс-Хаадын сан”-гаас монгол жанжидын талаар түүхэн зохиолын уралдаан зарлажээ. Ингээд байр эзэлсэн эхний долоон бүтээлээр “Жанжин цадиг” хэмээх ном бүтээж, саяхан “Интерном”-д уг номын нээлтийг хийв.