XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой.
Ангилал: Сонгодог уран зохиол
Ижийнхээ шарилын дэргэд хагацаж ядан зогсохдоо би өөртөө ийн тангарагласан юм. “Хэрэв би сэтгүүл зүйд ямар нэгэн байр суурьтай юм бол, хэрэв би нийгмийн амьдралд өчүүхэн ч атугаа нөлөөлөх чадвартай юм бол хорт хавдар хэмээх энэ өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэж үлдсэн амьдралаа зойриулах болно.
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал нь Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулсан бахдам амжилтын эзэн болсон түүнийг Монголын төр засаг, түмэн олон өндөрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээх болсонтой холбогдуулан доорхи уриалгыг гаргаж байна.
Дорлигжав сайдын охин нас барсан гэсэн мэдээний
араас юу юу гэнэв ээ? Бөө бөөлөөд байсан тэр
хараал тусч больж, больж ч гэх шиг, согтуу хүүхэн
байжээ ч гэх шиг…
Тэгээд энэ надад харагдаад байгаа постууд миний найз нар
гэж бодохоор бүүр ч гутмаар…
Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 18–нд 09.00 –24.00 цагийн хооронд ажиллаж, 19, 20, 21–нд амарч, 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
Эдүгээгээс зургаан жилийн өмнө хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Арвайн Үндэс” компани үүсэн байгуулагдаж байсан билээ. “Хүнсний салбарт-Хөгжил дэвшлийг” уриа дэвшүүлсэн “ажилчин зөгий” шиг энэ хамт олон эдүгээ Монгол Улсын “Хүнсний манлай үйлдвэр” хэмээн өргөмжлөгдөн, ажил үйлс нь амжилттай өрнөж байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ээлжит 16 дугаар их хурал 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 248 төлөөлөгч оролцов. Их хурлаар дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэсэн хуучин нэрээ сэргээж, Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл гэсэн удирдлагын шаталсан бүтэцтэй боллоо.
Яруу найрагч байхын тулд чи “Болор цом” дээр дэвхцээд нэмэргүй, болор жүнзтэй халзагнаад нэмэргүй, болж өгвөл дарга даамал хийж даналзаад нэмэргүй… гэдгийг мэдэрсэн байх, хэний ч мэдрэшгүйг мэдэрч, илэрхийлэшгүйг илэрхийлэхийг л яруу найраг гэж мэдсэн байх. Магадгүй ээ, хаа нэгтээ, хэн нэг нь хэлчихсэн ч байж мэднэ, орчлон дэлхийн энэ олон найрагч… тэр олон хэлийг нь сурах биш, тийм олон ном уншиж завдах ч биш… гэхдээ би л лав анх удаа олж уншаад, олзуурхаж байна.
XVII жарны хөхөгчин хэмээх Хонь жилийн Сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн худалдаа 2015 оны 2-р сарын 04-ний өдрөөс 2-р сарын 18-ны өдрийг дуустал “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ” дэлгүүрүүдээр зохион байгуулагдана.
Чингис хаан бол даян дэлхийд энх тайван тогтоож чадсан суут их удирдагч. Түүний талаарх бүтээл олон бий. Тэгвэл энэ удаа зохиолч Л.Дуурсах “Чингис хаан: Алтан ном” хэмээх бүтээлээ уншигчдадаа өргөн барилаа. Зохиолч уг номоо англи, хятад, монгол бичгээр хөрвүүлэн, уншигч олондоо хүргэж байгаа юм.