Ангилал: Сонгодог уран зохиол

Төв нутгаас төрөн гарсан энэ цагийн энгүй хүчтэн, Дэлхийн бахархалт хүн, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын энэхүү түүхэн амжилтыг төр засаг, түмэн олон өндрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээн, элэг нэгт ахан дүүсийн омог бахархлыг мандааж өгөхийг Төв нутгийн мянга мянган залуучуудын өмнөөс “Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо” уриалж байна.

1921-1924 онуудад үргэлжилсэн шат дараалсан үйл явдлуудын үр дүнд бид хамжлага хэмээх бурангуй хоцрогдлоос ангижирч, дундад эриний балар харанхуй зуунаас XX зуунд дэвшин орох, цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлэх аварга алхам хийсэн нь маргашгүй үнэн юм.
Харамсалтай нь манай улстөржсөн түүхчид түүхэн энэ үйл явдлыг нам, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс эргэн дурсахгүй байх, үгүйсгэх, улмаар ард түмэн юуг ч дурсан санахгүй “амар сайхан жарган цэнгэх” болсныг өнгөрсөн зун харлаа. Энэ тухай ард өгүүлэе.

Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг “Шил”-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэг байна.

Эрхэм Дэд ерөнхийлөгчид өө, Эрхэм Удирдах зөвлөлийн болоод Хяналтын зөвлөлийн гишүүд ээ, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа. Эрхэм вэбсайт эрхлэгчид, чуулганы төлөөлөгчид өө. Чуулганы үйл ажиллагааг албан ёсоор нээж байгааг мэдэгдье.
2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ХХЗХ-оос батлахаар бэлэн болгосон Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг батлагдах өдрөөс нь өмнө хэлэлцэхээр Монголын вэбсайт эрхлэгчид хуран чуулж байсан. Хоёр жилийн өмнө чуулсан тэр хурлаас өнөөдрийн Монголын Сайтын Холбооны бүтэц бүрэлдэхүүн, удирдлагууд сонгогдож ажилласан юм.

Монголчууд бид дэлхийд нэг бол цойлон манлайлна, нэг бол баян ходоод болж сүүл хамдаг өвөрмөц онцлогтой. Жишээлбэл, бид ДНБ-ийн өсөлтөөрөө дэлхийн 200 гаруй улс орнуудын дунд гэнэтхэн цахиур хагалж гайхуулсан. – ДНБ-ий цэвэр өсөлтөөрөө 2011 онд II байрт, – 2012 онд III байрт, – 2013 онд IV байрт жагсан манлайлав. – Харамсалтай нь энэ өсөлт зөвхөн тоо төдий, хий хоосон хөөс, уул уурхайгаас 100 хувь хамаарсан байсны гор гарч 2014 онд огцом хойш шидэгдэв. Бас зарим үзүүлэлтээр баян ходоод болчихож. – төсвийн алдагдлаараа хойноосоо VIII, – инфляцийн өсөлтөөрөө мөн хойноосоо VII, – хамгийн бага үйлдвэрлэл явуулаад хамгийн их хүлэмжийн хий гаргадаг орны хойноосоо V, – гадаад худалдааны алдагдлаараа хойноосоо III, – авилгалд идэгдсэнээрээ хойноосоо II, – эдийн засаг нь ашигт малтмалаас хамаарах үзүүлэлтээрээ бол бүр хойноосоо НЭГДҮГЭЭРТ жагсана. – хорт хавдраар нас баралтын хүн амд харьцуулсан тоогоороо НЭГДҮГЭЭРТ, – нийслэл нь агаарын бохирдлоороо НЭГДҮГЭЭРТ… гм. ДНБ-ий хэт өсөлт маань ямархан хуурамч байсныг эдгээр баян ходоод болж буй үзүүлэлтүүд илтгэнэ.

Монголын сайтын холбооны нэгдсэн II чуулган яг одоо болж байна. Хуралдаанаар Монголын сайтын холбооны Хяналтын зөвлөл тайланг хэлэлцэх бөгөөд дүрмийн төслийг танилцуулна. Үүний дараагаар Монголын сайтын холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг сонгох байгаа.

Дэлхийн сая сая залуусын хүсэн хүлээн байж тэмдэглэдэг “Гэгээн хайр”-ын баярын өдөр тун удахгүй тохиох гэж байгаа билээ. Энэхүү баярын өдрөөр хайртай хосууд нэгнийгээ чинь сэтгэлээсээ баярлуулж өнгөрүүлдэг. Гэтэл ганц бие залуус энэ өдрийг нэг л гунигтай өнгөрүүлдэг. Ийнхүү ганц бие залуусыг хооронд нь учруулдаг “SPEED DATE” буюу хурдан болзоог эртний Ромд тэртээх 18-р зуунаас эхлэн өдгөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр иржээ. Харин нэг хэсэг тасраад байсан “Хурдан Болзоо” гэх энэхүү арга хэмжээ 1998 онд АНУ-ын Бэвэрли Хилстэд өргөн дэлгэр зохиогдсоноор дахин дэлхий дахинд түгсэн бөгөөд Европ болон Азийн Солонгос Япон орнуудад өргөн дэлгэр зохион байгуулдаг байна. Харин манай улсад бол төдийлөн хөгжөөгүй байдаг ажээ.

Монголын Сайтын Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар “Монголын сайтуудын нэгдсэн хоёрдугаар чуулган”-ы тов батлагджээ. Энэ удаагийн чуулган 2014 оны 1 дүгээр сарын 24-нд болно. Өмнө нь 2012 оны 2 дугаар сард анх удаа “Монголын сайтуудын нэгдсэн чуулган” болж Монголын Сайтын Холбоо шинэчлэн зохион байгуулагдаж байсан юм.

Хайрын өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр нэрлэгдэж, уран үгсээр наадагчзалуусын хүсэн хүлээдэг наадмын нэг бол яалтчгүй “Цагаан уул” хайрын шүлгийн наадам. Энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам нь хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдах юм.