Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Уран нугараач Э.Цацрал дэлхийн гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо
Оддын амьдрал

Уран нугараач Э.Цацрал дэлхийн гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо

Урлаг Урлаг05/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ginnes4994381052013-09-05-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол уран нугараач шүдэн дээрээ хамгийн удаан жингээ авч тогтох үзүүлбэрээрээ дэлхийн гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнийг Э.Цацрал гэдэг бөгөөд өнгөрсөн долдугаар сарын 27-нд Туркийн Станбул хотод болсон гиннесийн дээд амжилтыг бүртгэх “Guinnes world records” нэвтрүүлэгт оролцон шүдэн дээрээ дөрвөн минут 17 секунд тогтож дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрээр урьд нь Унгарын Будапешт хотод болсон шалгаруулалтад оролцож хоёр минут 34 секундын амжилт тогтоож байсан юм. Энэ төрлөөр гиннесийн номд хоёр монгол эмэгтэй бүртгэгдсэн байдаг аж.

Э.Цацрал Италийн явуулын циркт хоёр жил ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч, эх орондоо ирж байгаа бөгөөд Монголжингоо уран нугаралтын холбооноос дуучидтай хамтран, ирэх сарын дундуур зохион байгуулах амьд тоглолтод оролцохоор эх орондоо ирсэн байна. Энэ үеэр Монголжингоо уран нугаралтын холбооны гишүүн, уран нугаралтын багш Ц.Чандманьзаяа “Монгол улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж яваа энэ хүнийг төр засаг нь дэмжих хэрэгтэй. Мөнгө санхүүгийн тусламж үзүүлэхгүй юм гэхэд олон нийтэд ил тод болгох талаас нь анхаармаар байна. Бид холбогдох газруудад нь тусалж, дэмжүүлэх талаар хүсэлт хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар тодорхой хариу ирүүлээгүй байна” гэлээ.

www.URL:AG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026
Оддын амьдрал Урлаг

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Эрүүл мэнд Урлаг

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026

Дэлхийн хамгийн том монгол дээл “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болж байна

24/02/2026

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.