Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол уран бүтээлчдээ дэмжээрэй
Нийгэм

Монгол уран бүтээлчдээ дэмжээрэй

Урлаг Урлаг10/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1175242_580362228688959_1523282628_n9218682002013-09-10-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн урлагийн наадмаас Гранпри шагнал хүртсэн багийнхан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Уг хэвлэлийн хуралд “Домог” хамтлагийн хөгжимчдөөс гадна Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Улаанбаатар” чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг, “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа  нар оролцов.

Болгарын Нессебар хотноо өнгөрөгч наймдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулгынхан тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон юм. Түүгээр зогсохгүй "Домог"-ийнхон дан хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэлхийн аваргын болзол хангаж, эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардсан.

Тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цол хүртсэн ажээ. 24 орны уран бүтээлчийг тэргүүлсэн Монголын 17 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан  дэлхийн тайзнаа дөрвөд үндэсний бүжиг бүжиж, Монгол биелгээ, хөөмий, морин хуур, уран нугаралтын номеруудаа толилуулжээ. Тэд тоглолтын үеэр хийсэн дэлгэрэнгүй бичлэгийг тун удахгүй Монголын үзэгчдийн хүртээл болгох гэнэ.

Түүнчлэн  ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад Монголоос ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн”, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр амжилттай оролцож байгааг  хурлын үеэр онцолсон юм. Эхний шатны сонгон шалгаруулалтын нэг гол үзүүлэлт нь онлайнаар авах санал асуулга байх тул Монголын уран бүтээлчдээ дэмжин санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалсан юм. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

25/08/2026

“Их говийн манаач”, “Хавтгай” төслүүдийг танилцуулна

25/08/2026

Холливуудын хамгийн өвөрмөц найруулагч Тим Бёртон 68 нас хүрлээ

25/08/2026

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.