Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ойрад Монголын “Их Хөгсүү-2” наадам эхэллээ
Уртын дуу

Ойрад Монголын “Их Хөгсүү-2” наадам эхэллээ

Урлаг Урлаг13/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
651692227cbee4f9d4896544f0d96036_x33654718102013-09-13-09-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ойрад Монголын Их Хөгсүү холбооноос зохион байгуулдаг “Их Хөгсүү-2” наадам энэ сарын 13,14 -нд буюу өнөөдрөөс Улаанбаатар хотод  эхэллээ.

Энэхүү наадам нь зөвхөн урлаг соёлын үйл ажиллагаа биш, Ойрад түмний түүх, урлаг соёл, хэл, ахуй, ёс заншил, ардын зан үйлийг олон нийтэд сурталчилан таниулдагаараа ач холбогдолтой юм.

“Их Хөгсүү-2 “наадамд Ойрад угсааны Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул зэрэг 10 аймаг, Улаанбаатар хот, ОХУ-ын Халимаг, Тува, БНХАУ болон АНУ, Франц улсад амьдардаг арван гурван ястны төлөөлөл оролцоно.

Хоёр өдөр үргэлжлэх “Их Хөгсүү” наадмын үеэр Ойрад түмний хувцасны их баяр, 13 ястны гэр хотхон, Ойрадын хэл, түүх, соёл шинжлэлийн олон улсын бага хурал болон баяр наадам болох юм. Мөн Ойрад угсааны 500 гаруй ардын авьяастны уран бүтээлийн тоглолт Буян-Ухаа спорт цогцолборт болно.

Ойрад түмний ёс заншил, өв соёлын гайхамшгийг харуулах тус наадмын хөтөлбөрт Дээлний наадам, Жороо морины уралдаан, Бух ноололдооны барилдаан, Буриад сурын харваа зэрэг олон арга хэмжээ багтжээ. Яармагийн дэнжид болох “Их хөгсүү” наадмын үеэр гэр музей ажиллах бөгөөд үндэсний ёс заншлаа өвлүүлж үлдээх нэн тэргүүний зорилготой тус наадмын төгсгөлд мөн залуучуудад зориулсан лазер шоу ч болох аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Кино уран бүтээлчдийн нэрс буюу титр” ном хэвлэгдлээ

26/08/2025

“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

26/08/2025

Майкл Жордан, Коби Брайант нарын зурагтай карт 12.9 саяар зарагджээ

26/08/2025

ШИНЭ КЛИП: “Татар” – “Зөв бай”

26/08/2025

Монголын уран бүтээлчид “Праздник Топора” олон улсын фестивальд амжилттай оролцлоо

26/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.