Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал БНХАУ-ын Гансу мужид зохиогдсон “Соёлын үйлдвэрлэл” сэдэвт уулзалтад оролцоод ирлээ
Уртын дуу

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал БНХАУ-ын Гансу мужид зохиогдсон “Соёлын үйлдвэрлэл” сэдэвт уулзалтад оролцоод ирлээ

Урлаг Урлаг13/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_23993067888612013-09-13-13-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БНХАУ-ын Гансу мужид “Соёлын үйлдвэрлэл” сэдэвт дээд хэмжээний  уулзалтад ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал оролцоод ирлээ

   ЮНЕСКО-ийн ивээл дор зохиогдсон “The 2nd international Culture industry summit-2013” буюу Соёлын үйлдвэрлэл сэдэвт олон улсын дээд хэмжээний уулзалтад  БНХАУ-ын Гансу мужийн Ланзау хотод  2013 оны 9 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцоод ирлээ. Айлчлалын үеэр Гансу мужийн амбан захирагч Лиу Вэй Пин-тэй ажлын уулзалт хийж хоёр улсын соёлын үйлдвэрлэлийг харилцан дэмжин ажиллах, бүс нутгийн хүрээнд харилцаа, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан  санал солилцсон байна. Энэхүү дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтанд 140 гаруй гадаадын, 200 гаруй дотоодын зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд  соёлын аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулжээ. Мөн энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, туршлага солилцох, эдгээр салбарт олон улсын бизнес эрхлэгчдийг холбох ажилд  хүрч чадсан арга хэмжээ болсон гэж албаныхан дүгнэж байна.  

   Уг зөвлөлдөх уулзалтын хүрээнд олон улсын түвшинд соёлын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болон соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр баримтлах хэтийн бодлоготой танилцсан ба  Соёлын үйлдвэрлэлийн гол салбар нь соёлын аялал жуулчлал гэдгийг талууд цохон тэмдэглэсэн  юм. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал Гансу мужийн төв телевизэд Монгол орны соёлын аялал жуулчлалын талаар ярилцлага өгсөн бөгөөд БНХАУ-ын Соёлын Яамны удирдлагуудтай уулзан БНХАУ-ын Соёлын сайд Цай Ву-ны Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар  ярилцсан юм.

     БНХАУ-ын Соёлын сайд Цай Ву манай улсад энэ сарын 24-25-ны өдрүүдэд Ц.Оюунгэрэл сайдын урилгаар албан айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээндээ ерөнхий сайдад бараалхаж, гадаад харилцааны дэд сайд нартай уулзах юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.