Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хэвлэл мэдээллийн салбарын “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын Удирдамж
Уртын дуу

Хэвлэл мэдээллийн салбарын “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын Удирдамж

Урлаг Урлаг14/09/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-10-14_0901201035785262013-10-16-16-35[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

            НЭГ. Нийтлэг үндэслэл:

   “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт ажиллаж байгаа бөгөөд энэхүү наадам нь хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр  наадам нь болох юм.

            Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдоно.

ХОЁР: Хамрах хүрээ

Нийслэл хотод болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа  эрхэлж буй бүх л хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааны төрөл, онцлогоос хамааран Телевиз, Веб сайт, Сонин сэтгүүл, Фм радио гэсэн төрлүүдэд ангилан өрсөлдүүлэх бөгөөд төрөл тус бүрт нь багийн болон гоцлолын шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулах.

ГУРАВ: Урлагийн их наадмын төрөл
  
Урлагийн их наадмыг дараах төрлүүдээр зохион байгуулна.
 

I. Багийн мэндчилгээ
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүсэл гарал, түүхэн замналын тухай үзүүлэх

       II. Дууны төрөл

  • Уртын дуу
  • Ардын богино дуу
  • Зохиолын дуу
  • Эстрад дуу

III. Уран уншлагын төрөл

  • Шүлэг, найраглал
  • Богино өгүүллэг

IV. Бүжгийн төрөл

  • Ардын бүжиг
  • Орчин үеийн бүжиг
  • Цэнгээнт бүжиг

V. Хөгжмийн төрөл

  • Гоцлол хөгжим
  • Хамтлаг

VI. Язгуур урлагийн төрөл

  • Бий бийлгээ
  • Хөөмий
  • Исгэрээ

Дөрөв: Хөтөлбөр               

Наадмын үйл ажиллагаа

 

Болох хугацаа

Болох газар

Бүртгэлийн хугацаа

IX сарын 14- Х сарын 24-ний өдрүүдэд

Зохион байгуулагчдын байранд

Техникийн зөвлөгөөний анхны хурал

X сарын 14-нд   12:00 цагт

 

 

 

 

 

Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд

Техникийн зөвлөгөөний удаах хурал

X сарын 25-нд   12:00 цагт

Телевизийн салбарын шалгаруулалт         

X сарын 26-нд   09-20 цагт
 

Сонин, Сэтгүүлийн салбарын шалгаруулалт

X сарын 27-нд   09-20 цагт

Веб сайтын салбарын шалгаруулалт

X сарын 28-нд   09-20 цагт

FМ, Радиогийн салбарын шалгаруулалт

X сарын 29-нд   09-20 цагт

Шилдгийн шилдгүүдийн нэгдсэн  Гала тоглолт

X сарын 30-нд   19:00 цагт

Тав:  Бусад

-Наадамд оролцогчдын бүртгэлийн мэдүүлэг, анкетыг зарлагдсан хугацаанд зохион байгуулагчдын байранд хүлээн авна.

-Наадамд оролцогчдын техникийн зөвлөгөөний анхны хурал дээр “Урлагийн их наадмын” нарийвчилсан дүрмийг танилцуулах бөгөөд техникийн зөвлөгөөний удаах хурал дээр наадамд оролцогчдын шалгаруулалтын дэс дарааллын сугалааг явуулна.

-Наадамд оролцогчид нь шаардлага хангасан тоглолтын хувцас, хэрэглэл, хөгжим шуумыг ашиглаж үзүүлбэрээ толилуулах бөгөөд оролцогчдын багийн мэндчилгээний шалгаруулалтанд үзүүлбэрээ толилуулах хугацаа 5 минутаас ихгүй байна. Мөн гоцлолын төрлийн шалгаруулалтанд үзүүлбэрээ толилуулах хугацаа 3 минутаас ихгүй байна.

-Наадамд оролцогчид бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлөгдөх бөгөөд өөрсдийн байгууллагын боломжоор наадмын талаархи мэдээ мэдээлэл, реклам зар сурталчилааг олон нийтэд түгээж оролцох.

Жич: Хөдөө орон нутгаас оролцож буй оролцогчид өөрсдийн зардлаар ирж наадамд оролцоно.

-Наадамд оролцогчид нь бүртгэлийн мэдүүлгээ 2013 оны 10-р сарын 24-ний өдөрт багтаан зохион байгуулагчдад хүргүүлсэн байна.

-Бүртгэлийн мэдүүлэгт бичигдсэн нэр, регистерийн дугаар, албан тушаал, хувийн дугаар зэрэг бүртгэлүүд зөрсөн нь баримтаар баталгаажсан тохиолдолд тухайн оролцогчийг  наадмаас шууд хасах хүртэл арга хэмжээ авна.

-Наадамд оролцогчид нь наадмыг зохион байгуулахтай холбоотой бүх уулзалт,
арга хэмжээний эхлэх, дуусах цагийг хатуу баримтлан идэвхи санаачлагатай оролцоно.

-Наадмыг зохион байгуулах явцад гарсан аливаа маргаантай асуудлыг наадмын зохион байгуулагчид болон шүүгчид  тухай бүртнь шийдвэрлэнэ.
 

УРЛАГИЙН ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

26/08/2025

Майкл Жордан, Коби Брайант нарын зурагтай карт 12.9 саяар зарагджээ

26/08/2025

ШИНЭ КЛИП: “Татар” – “Зөв бай”

26/08/2025

Монголын уран бүтээлчид “Праздник Топора” олон улсын фестивальд амжилттай оролцлоо

26/08/2025

Дэлхийн алдарт реппер Fat Joe Монголд тоглолтоо хийнэ

26/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.