Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Грэммигийн шагналт дуучин Эми Вайнхаузын дурсалд зориулсан үзэсгэлэн
Уртын дуу

Грэммигийн шагналт дуучин Эми Вайнхаузын дурсалд зориулсан үзэсгэлэн

Урлаг Урлаг16/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20130913160815644622826172013-09-16-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Грэммигийн шагналт дуучин Эми Вайнхауз амьд сэрүүн байсан бол энэ сарын 14-нд 30 нас хүрэх байжээ. Дуучны эцэг эх охиныхоо дурсгалд зориулан, төрсөн өдрийг нь угтаж түүний фото зургуудаар үзэсгэлэн гаргасан байна.

 Дуучин бүсгүйн эцэг эх болон Женис, Митч Вайнхаус нар охиныхоо фото зургийн үзэсгэлэн гаргаснаар, олсон ашиг орлогыг Эми Вайнхаузын буяны санд хандивлах юм байна. Митч Вайнхаусын хэлж байгаагаар охиных нь талаарх хүмүүсийн бодол өнгөрсөн хугацаанд өөрчлөгджээ. Амьд сэрүүн байхад нь архинд донтсон зэргээр захын сонинд хүртэл бичдэг байсан бол, одоо харин түүнийг хайрладаг хүмүүс олон болж, охиныг нь сайн чадвартай дуучин байснаар хүлээн авдаг болжээ. Энэ нь мэдээж надад бахархалтай санагдаж байна. Хүмүүсийн энэ хандлагыг би мэдэрснээр, охиноо алдсан эцэг хүний хувьд сэтгэл минь бага ч болов уужирч байна гэж Митч Вайнхауз хэллээ. Эми Вайнхаузын төрж өссөн энэ л Камден хотод олон шүтэн бишрэгч нь хүрэлцэн ирдэг байна. Дуучин бүсгүйн "Рехаб" дуу анх түүнд нэр алдрыг авчирсан юм. "Рехаб" дуу цацагдсан даруй л Америкийн Билбоардын чартын шилдэг аравт багтаж, удаан хугацаанд чартын эхний мөрүүдэд бичигдэж байсан. Тэрээр амьд сэрүүн байхдаа хэдий "Франк" болон "Бэк тү Блэк" гээд хоёр цомог л гаргасан ч, Грэммигийн наадмаас нийт 6 шагнал хүртэж байсан юм. Эми Вайнхаузын эцэг эх охиноо алдсаны дараа түүний нэрээр тусгай сан байгуулж, улмаар хар тамхи мансуурулах бодис, архи согтууруулах ундаанд донтсон залуучуудад тусламж үзүүлж, тэднийг муу зуршлаас нь ангижруулж, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулдаг юм. Мөн ядуу зүдүүст, нийгмийн эмзэг давхаргынханд ч тусламжийн гараа сунгадаг байна.

  • М.Даваадулам
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.