Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголд тоглогдох “Их талын жазз” олон улсын их наадмын хөтөлбөр
Нийгэм

Монголд тоглогдох “Их талын жазз” олон улсын их наадмын хөтөлбөр

Урлаг Урлаг16/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jazz-saxophones_4468867528802013-09-16-09-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын  их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулах юм. 

Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас “Латино жазз бэнд”, “Войс энд тойс”, Мартин Зенкер, Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид, Цэргийн дуу, бүжгийг эрдмийн чуулга, “Юби Жазз” хамтлаг болон жазз хөгжмөөр уран дуулдаг дуучид оролцох ажээ.

Түүнчлэн Монголыг зорьж, наадамд оролцохоор ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, “Шинэ эхлэл” зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус  очиж тоглолтоо сонирхуулах юм байна.

Наадмын хөтөлбөр:

-Наадмын нээлтийн концерт Улсын драмын эрдмийн театрт 2013 оны 10 дугаар сарын 2-ны 19.00 цагт,
-Олон нийтэд нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд 10 дугаар сарын 6-ны 15.00 цагт,
-Хаалтын гала концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 10 дугаар сарын 8-ны 19.00 цагт,
-“Юби Жазз” клубт наадмыг 10 дугаар сарын 1-8-ны хугацаанд жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт болж байх ажээ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчидтэй хамтран толилуулахаар болсон байна.

Уг наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх,Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй харилцаа холбоог өргөжүүлэхэд чиглэх талаар зохион байгуулагчид нь хэллээ.

Тоглолтын нээлт, хаалтын гала концертын тасалбарыг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн касс болон Юби Жазз Клубын байранд тус тус худалдаалах бөгөөд 91919011, 88006737 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.