Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн жүжгийн клип, ном, CD гарлаа
Нийгэм

Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн жүжгийн клип, ном, CD гарлаа

Урлаг Урлаг18/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d6ee7452c1b0a25big7886544852013-09-18-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг энэ сарын 21 нд 11:40 морин цагт нээлтээ хийж  хүүхэд багачуудын хүртээл болгоно.

    “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай. “Цуутын цагаагч гүү”  ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх , эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд  суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг  сэргээхэд  нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл болох билээ.

    “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг  зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал , Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид , дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.

    “Эрх цагаан унага” дуулалт жүжгийн дууны клип гарсан бөгөөд “ТӨРИЙН БАНК” ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ? Уралдаан, зохион бичлэгийн уралдааныг орон даяар сурагчидын амралтаар зохион байгуулахаар ажиллаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Усейн Болтын рекордыг “Аянга” робот эвдлээ

24/08/2026

16 500 жилийн өмнө бүтээсэн яст мэлхийн баримлуудыг олжээ

24/08/2026

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

24/08/2026

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.