Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хамтран амьдрах нь гэр бүлийн нэг хэлбэр мөн үү?
Дуу хөгжим

Хамтран амьдрах нь гэр бүлийн нэг хэлбэр мөн үү?

Урлаг Урлаг18/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
romantic_weddings__(1)8378110602013-09-18-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  "Хамтран амьдрах нь гэр бүлийн нэг хэлбэр мөн юм. Туршилтын хугацаа ч гэдэг. Харин залуус үүнд хэр бэлтгэлтэй байдаг вэ?

1. Юуны өмнө гэрээ байгуулах хэрэгтэй. Yл хөдлөх, /хөдлөх/ хөрөнгийн бүртгэл тус тусдаа байх нь зөв. Учир нь хожим нь хоёр тийшээ болох тохиолдолд нэг тал нь ямар ч эрхгүй хэрнээ эд хөрөнгийн маргаан дэгдээж, шүүх цагдаад хүрдэг асуудал практикт олон гардаг.

2. Хүүхэд гаргах /эс гаргах/ асуудлыг нарийн тодорхойлох нь чухал. Учир нь төлөвлөөгүй хүүхэд гарсан тохиолдолд эцэг нь хариуцлагаас зугтах "миний хүүхэд биш" гэх мэтийн хэрүүл маргаан дэгдэх зэрэг тааламжгүй үр дагавар гарах нь олонтаа байдаг.

3. Нэгэнт хамтран амьдрахаар шийдсэн бол гэр бүлийн уур амьсгал халуун, дулаан байх учиртай. Үл итгэлцэл, үндэслэлгүй хардалт, сэрдэлт нь та хоёрын дунд эвлэршгүй ангал үүсгэж болохыг бүү мартаарай.

4. Найз нөхдөө авчрах, гэр орныхондоо туслах зэрэг амьдралын чухал асуудалд хоёул ярилцаж, тохирч байх нь маш зөв. Нэг тал нь дур зоргоороо авирлах, бие даан шийдвэр гаргах ёсгүй билээ. Учир нь жинхэнэ гэр бүлийн гишүүд бус тул ямар нэгэн зааг, хэмжээ хязгаар зайлшгүй байх учиртай. Мэдээж, цаг хугацааны явцад таарч тохирохоо мэдсэн хосууд уламжлалт гэр бүл болдог. Хэрэв тийм биш бол хоёул салж, өөр өөрсдийнхөө замаар явах нь тодорхой. Ийм тохиолдолд хэн нэгнийгээ дайрч доромжлох, хэрүүл шуугиан үүсгэлгүй соёлтой салахыг зөвлөе. Таарч тохироогүй ч гэсэн та хоёр хэсэг хугацаанд "тоонотой гэрт" толгой холбож байснаа санаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.