Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Үндэсний Музейд үндэсний сургагч бэлдэх сургалт болно
Нийгэм

Монголын Үндэсний Музейд үндэсний сургагч бэлдэх сургалт болно

Урлаг Урлаг21/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
28959084802013-09-21-13-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлдэх “Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сургалт энэ сарын 23-27-нд Монголын Үндэсний Музейд болно.

ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Монголын Үндэсний Музей хамтран зохион байгуулж байгаа энэ сургалт нь үндэсний сургагч бэлтгэх цуврал 4 сургалтын 3 дахь нь юм. Музейн сан хөмрөгийг гал усны аюул, байгалийн гамшиг болон хүнээс шалтгаалах буруу үйл ажиллагаа зэрэг эрсдэлээс хамгаалж урьдчилан сэргийлэх нь аливаа музейн шийдэх ёстой асуудлын нэг байдаг. Уг сургалт музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэлээс хэрхэн сэргийлж, хамгаалахад чиглэгдэнэ.

Цуврал сургалтын үр дүнд олон улсын нэр хүндтэй сургагч багш нараар хичээл заалгасан Монголын музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн хөдөө орон нутгийн музейн боловсон хүчинд мэдсэн сурснаа түгээж, манай улсын музейн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулна. Үндэсний сургагч бэлтгэх 3 дахь сургалтыг БНЧУ-ын Соёлын яамны музей ба галлерей, Соёлын хөдлөх өвийг хамгаалах газрын дарга асан ЮНЕСКО-гийн сургагч багш, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн Павел Жирасек удирдан явуулна.
Үндэсний сургагч бэлтгэх сургалтыг дүүргэсэн мэргэжилтнүүд энэ ондоо багтан хөдөө нутагт очиж сургалт явуулах бөгөөд 21 аймгийг бүсчлэн хувааж, 4 сургалт зохион байгуулахаар төслийн багийнхан төлөвлөж байна.

“Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” төсөл нь музейн хөгжлийг дэмжин манай улсад хэрэгжүүлж буй хамгийн том төсөл бөгөөд энэ хүрээнд Монголын музейн үйл ажиллагаатай холбогдох стандарт, дүрэм журмыг олон улсын шинжээчээр дүгнүүлж зөвлөгөө авах, ЮНЕСКО-гийн музейн холбогдолтой гарын авлагуудыг орчуулж хэвлүүлэх, Монголын музейн менежментийн практик гарын авлагыг боловсруулах болон 2008 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улс аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, сургалт явуулах үүрэг хүлээсэн Монголын Үндэсний музейн Сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажлыг төслийн багийнхан хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Г.Уянга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.