Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хулгайлагдсан 22 үлэг гүрвэлийн олдвор монголд ирнэ
Нийгэм

Хулгайлагдсан 22 үлэг гүрвэлийн олдвор монголд ирнэ

Урлаг Урлаг21/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1c505c6392b4d211original2651730972013-09-21-13-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хулгайлагдан хил давж, хууль бусаар зарагдах гэж байсан 70 сая жилийн настай Т-Батаарыг өнгөрсөн долдугаар сард авчирсан. Тэгвэл тун удахгүй  дахин 22 үлэг гүрвэлийн олдвор Монголд ирэх юм байна. Энэ талаар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээллэсэн юм.  Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа, тус музейн зураач Д.Батжаргал, зохион байгуулагч Б.Батцэцэг нарыг тэрбээр хүлээн авч уулзаж энэ талаар мэдээлэл солилцсон аж. Дээрх 22 үлэг гүрвэлийн олдвор хэдий үед ямар байдлаар авчрах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд монголынх болох нь тогтоогдсон учраас хэзээ ямар байдлаар хэрхэн  авчрах асуудлыг ч мөн хэлэлцэж байгаа гэлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгаас хүсэлт гаргажТ-Батаарыг аймагтаа өвөлжүүлэн иргэдэд үзүүлэхээр болсон. Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ндТ-Батаар, түүний багийнхан Дархан-Уул аймгийг зорих гэнэ.
Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургадугаар сарын 8-наас байрлуулаад гурван сарын хугацаа өнгөрч буй юм.. Эхний нэг сард нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд 267 мянган хүн үзэж сонирхжээ. Нээгдсэн анхны өдөр 15 мянга, дараагийн өдөр 20 мянган хүн Т.Батаарыг үзэж сонирхожээ.  Харин төлбөртэй үзүүлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн музейг үзэж, Т-Батаар 120 сая 59 мянган төгрөгийг улсын төсөвт оруулжээ
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.