Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн яруу найргийн марафонд Монгол улс оролцоно
Нийгэм

Дэлхийн яруу найргийн марафонд Монгол улс оролцоно

Урлаг Урлаг25/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fairfaxpostermi_copy3633377332013-09-25-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхий нийтийг хамарсан яруу найргийн уншлага 100 улсад нэгэн зэрэг буюу энэ сарын 28-нд болох гэж байна. Тус уншлага гурав дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар анх санаачилж байжээ. 

Анхандаа яруу найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн энэ үйл явдалд яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын эвсэл болон өргөжин тэлсээр байгаа юм. Энэ нь энх тайван, улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө зохион байгууулагддагаараа онцлог бөгөөд үүнд манай улс идэвхтэй оролцдог байна.

Тухайлбал энэ сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болно. Харин Монгол дахь яруу найргийн нэгдсэн уншлага нь энэ сарын 28-нд 11 цагт Дашчойлин хийдэд болох бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм байна.

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх эл үйл ажиллагаа нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан яруу найргийн уншлага гэдэг утгаараа мэдээлэлүүд нь Стэнфордын их сургуулийн мэдээллийн санд хадгалагдах аж.

Монгол дахь Яруу найргийн нэгдсэн уншлага нь 9-р сарын 28-нд 11 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд болох бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм байна.

“Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриан дор Монголын Соёл яруу найргийн Академи, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран дэлхий даяарын яруу найргийн марафонд оролцох ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.