Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хамаг Монгол” тоглолт үнэ төлбөргүйгээр үзэгч түмэндээ хүрнэ
Уртын дуу

“Хамаг Монгол” тоглолт үнэ төлбөргүйгээр үзэгч түмэндээ хүрнэ

Урлаг Урлаг25/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hamag_mongol3873373872013-09-25-11-38[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Монгол Улсын Гавьяат жүжигчин Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжсээр байна. Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх зорилготой уг төслийн “Хамаг Монгол”  тоглолт энэ сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд болох юм.

Өнгөрсөн 3-р сараас хэрэгжиж эхэлсэн “Хамаг Монгол” төслийн аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт 9 удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулаад байна. Энэхүү төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Их эзэн Чингис хааны талбайд тоглогдох тоглолтод 250 гаруй монгол  үндэстэн оролцож, монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшигийг үзэгч түмэндээ өргөн барих юм.

 Одоогоор тоглолтод оролцох улсын багууд эхнээсээ хүрэлцэн ирсэн  бөгөөд Тува, Буриад, Халимаг улсуудаас үндэсний соёлын чуулгууд ирж буйгаараа ихээхэн онцлогтой юм. Тоглолтын үеэр тулганы гал бадраах ёслол мөн болох талаар зохион байгуулагчид нь онцолсон юм.

Тус тоглолтын  “Олуулаа” уриаг дэмжиж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Мөн “Хамаг Монгол” төслийн хүрээнд хийгдсэн цомгийн нээлт энэ сарын 26-нд “Хөх нуруут” төв дээр болох аж. “Зээргэнэтийн шил”, “Залбирал”, “Хар хархан харц”, “Хамаг Монгол” зэрэг нийт 18 дуунаас бүрдсэн энэхүү цомог нь монгол үндэстний ая аялгууны гайхамшигийг нэгэн дор багтаан өгснөөрөө ихээхэн онцлогтой юм.

Ийнхүү монгол үндэстнүүд нэгэн дор хуран цуглаж, элэг нэгт ахан дүүстэйгээ их эзэн Чингис хааны талбайд уулзацгаах алтан боломжийг олгож буй “Хамаг Монгол” тоглолт үнэ төлбөргүйгээр үзэгч түмэндээ хүрэх бөгөөд бүх монгол хүн бүр хүрэлцэн ирэх бүрэн эрхтэй хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.