Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн болно
Нийгэм

Өнөөдөр “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн болно

Урлаг Урлаг27/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9395b9cd14fbe2c5original1707371832013-09-27-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 27-нд буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.
 
Түүний гэр бүл, шавь нарынх нь зүгээс ойд зориулан олон кампанит ажил зохион байгуулж буйн нэг нь уран бүтээлийнх нь дээж болох “Гал, зүрх хоёр” СD хэвлүүлсэн байна. СD-ний баярыг тоглолттой нь хамтатган тэмдэглэж, зочдод бэлэглэх гэнэ. 
 
Түүний бичсэн “Алтан намар”, “Алтан шар зам”, “Хөдөө нутаг сайхан”, “Дөрвөн цагийн тал”, “Хаврын шөнийн бодол”, “Орчлонд би азтай төржээ”, “Сайн нөхрийн ерөөл”, “Урьд шөнө чи зүүдлэв үү”, “Таксийн цоохор машин”, “Чи минь битгий мартаарай” зэрэг олон шүлэгт нь хөгжмийн зохиолчид ая оруулж, нийтийн хүртээл болгосноос хойш одоо хэр нь дуулсаар ирсэн. Эдгээр сайхан дуунууд тоглолтын үдэш эшиглэж, үе үеийн “Болор цом”-ын эзэд яруу найргаа унших аж. Д.Пүрэвдорж агсан эх орныхоо дуурийн урлагийг хөгжүүлэхэд авьяас билгийн хишгээ хайрлаж, “Шивээ хиагт”, “Нүцгэн ноён”, “Хархорин” дуурийн цомнол бүтээсэн байдаг. Түүнчлэн “Тарчилсан сүнс” “Улаан зүүд”, “Нарны жавар” гурамсан роман туурвиж “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” дурсамжийн ном хэвлүүлсэн манай уран зохиолын яндашгүй авьяас билигтэн байлаа. “Шивээ хиагт” дуурь нь ДБЭТ-т тавигдсанаар тайзны бүтээлийн уран сайхныг баяжуулсан үндэсний дуурь билээ.
 
Тэрбээр уран зохиолыг түгээн сурталчилж, ард түмний хүртээл болгоход бүхий л авьяас билиг, эрч хүч, ухаан бодлоо харамгүй зориулж “Монголын нэг өдөр”, “Уран үгсийн чуулган”-ыг хамтран бүтээлцэж, “Болор цом” яруу найргийн наадмын галыг асааж, тооныг өргөсөн нэгэн юм.
 
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.