Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Содон аялгуу” тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин нэг өдөр тоглогдоно
Нийгэм

“Содон аялгуу” тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин нэг өдөр тоглогдоно

Урлаг Урлаг27/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chuka1497500372013-09-27-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУУГЗ Ц. Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш хоёр тоглогдохоор товоо зарлаад байсан ч дахин нэг өдөр нэмж 27,28,29 нд 19:00 цагаас UB palace-ийн их танхимд тоглогдохоор болжээ.

   Тэрээр монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дуу, кино, жүжгийн хөгжим, дуу мөн Залуус, Соёмбо, Харанга хамтлагтай уран бүтээлээ туурвихаас гадна өнөө үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн нь ийнхүү үзэгчдийг хуулриулж байгаа ажээ.

   Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолтонд түүний хит болсон олон арван дуунууд эгшиглэхийн зэрэгцээ шинэ уран бүтээлүүд нь амьд хөгжмийн хамтлагтай хоршин үзэгч сонсогчиддоо хүрэх юм. Ийнхүү өнөөдөр маргааш буюу 27,28 нд тоглогдох тоглолтын тасалбар аль хэдийнэ дуусаж олон арван сонсогч фенүүд нь тоглолтын билетийг нь олж авч чадаагүйдээ сэтгэл дундуур үлдээд байсан учраас дахин нэг өдөр нэмж тоглохоор болжээ.

   Тоглолтонд нийт 200 орчим уран бүтээлчид оролцох бөгөөд үүнд Харанга, Чингис хаан, Никитон, Sweetymotion, Freezone, Nuans, 3 oxин, Киви, Anemone, Мотив, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон, Монгол улсын филармони найрал хөгжим, бүжгийн Nature Dance хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцож байгаа юм. Ийнхүү нэмэж тоглогдох болсон тоглолтын тасалбарыг Hi-Fi, UB palace-ийн кассаар болон шинэлэг үйлчилгээ болох www.easyticket.mn сайтаар цахим хэлбэрээр борлуулалт хийсэн билээ. Тоглолтын тасалбарын үнэ 25000, 40000 төгрөг

www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.