Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ
Нийгэм

Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ

Урлаг Урлаг28/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8136d4ce2b20286original3046889012013-09-28-12-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   “ЗУУН МЯНГАН ЯРУУ НАЙРАГЧ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ” нэртэй дэлхий нийтийг хамарсан 550 үйл явдал 100 улсад нэгэн зэрэг болж байна. Манай улсын хувьд 9-р сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болсон бол өнөөдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болж байгаа бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм.

    Энх тайван, тогтвортой байдлын хүрээнд улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө дэлхийг хамарсан “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх үйл явдал гурав дахь удаагаа болох гэж байна. Анхандаа яруу найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн үйл явдалд яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын эвсэл болон өргөжин тэлсээр байна.

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх дэлхий даяар өрнөсөн энэхүү хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар санаачилсан бөгөөд Монгол улс уг үйл явдалд эхнээс нь идэвхтэй оролцсоор ирсэн юм. “Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриан дор Монголын Соёл яруу найргийн Академи, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран дэлхий даяарын яруу найргийн марафонд оролцох ажээ.

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх эл үйл ажиллагаа нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан яруу найргийн уншлага гэдэг утгаараа мэдээлэлүүд нь Стэнфордын их сургуулийн мэдээллийн санд хадгалагдах аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.