Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
Нийгэм

Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Урлаг Урлаг30/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-09-30_0856433400162552013-09-30-09-59[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.

    Дуучин бүсгүй нь хувьд 1998-2005 онд Хөгжим Бүжгийн Коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг МУГБ Ц.Дэлгэр багшийн удирдлага нь дор уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн аж. Үнэхээр сүүлийн хэдэн жилүүдэд монголын дууны урлагийн ерөнцөд өөрт заяагдсан авъяас билгээрээ 2010 онд “Ирээдүй минь” цомгийг МУСТА Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг цомгуудаа бие даан гаргаж байжээ. Түүнчлэн 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг бие даасан кино концертуудаа туурвисны зэрэгцээ 2013 онд МУСТА П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо туурвиж дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан юм.

   “Баясгалантай сайхан” хэмээх тоглолтонд урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг,  амьд хөгжмийн хамтлаг зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.

   Ийнхүү уртын дуучин, хөгжимчин бүсгүй нь сүүлийн хэдэн жил бодож төлөвлөж, хүсэж мөрөөдөж явсан нь биеллээ олж эрхэм үзэгчиддээ толилуулж буй уран бүтээлийн тайлан тоглолты тасалбарыг та “Монгол бөхийн өргөө”-ний кассаар болон 1905 үнэгүй хүргэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 99091488, 88664403, 96659569, 11456978 дугаарийн утаснуудаар лавлах боломжтой.



www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.