Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УДБЭТ 51 дэх улирлын тоглолтоо “Чингис хаан” дууриар нээнэ
Нийгэм

УДБЭТ 51 дэх улирлын тоглолтоо “Чингис хаан” дууриар нээнэ

Урлаг Урлаг30/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
23026550322013-09-30-10-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь 51 дэх улирлын тоглолтоо хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын “Чингис хаан” дууриар ирэх сарын 5-нд нээх гэж байна.

 “Чингис хаан” дуурийг 2003 онд анх тайзнаа тоглож байжээ. Харин энэ удаад шинэ залуу гоцлол дуучдыг оролцуулж, хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилэн тоглох гэж байгаагаараа онцлогтой юм байна.

Энэ удаа МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, СТА М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа “Чингис хаан” дуурьт тоглох аж. Мөн УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, балетын жүжигчид бүгд оролцох юм байна.

Бага балчир насандаа өнчирч, бусдад басамжлагдан доромжлуулж, хэцүү бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулсан суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тухай өгүүлэх энэ дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичжээ.

УДБЭТ нь тус дуурийг Монголын сонгодог урлагийн үндэсний брэнд  болгох зорилготой ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээний баяр наадам, тусгаар тогтнолын өдрүүдээр тоглох юм байна.

Дашрамд дурдахад уран бүтээлчдийг амрах үеэр тус театрын балетын жүжигчин Ц.Хонгорзул, хөгжимчин Т.Энхболд, гэрэлтүүлэгч Л.Цагаанбанди нар ажил үйлстээ амжилт гаргаж СТА цол тэмдгээр шагнуулсан байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026

“Bold Remix” цомог CD, пянз хэлбэрээр гарчээ

25/09/2026

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026

Адууны соёлыг хөгжүүлэх цогцолбор байгуулна

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.