Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кэти Пэрри: “Би цаашдаа амьдраад хэрэг байна уу” гэх бодол төрж байсан
Нийгэм

Кэти Пэрри: “Би цаашдаа амьдраад хэрэг байна уу” гэх бодол төрж байсан

Урлаг Урлаг01/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Katy-Perry-Hot-Hd-Wallpapers7964705152013-10-01-09-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Кэти Пэрри: Дуучин Кэти Пэрри экс нөхөр Рассел Брэндээс салсныхаа дараа нэг бус удаа амиа егүүтгэх талаар бодож байснаа "Billboard" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсжээ.

Тэрбээр ярилцлагынхаа үеэр "By The Grace Of God" хэмээх шинэхэн дууныхаа үгийн цаад утга санааг тайлбарласан бөгөөд өөрийнх нь бодол санаатай шууд хамааралтай болохыг хэлжээ.

"Энэ нь хүн эцсийн дүндээ хүчтэй, тэвчээртэй байх хэрэгтэйг сануулсан дуу юм. Расселаас салсныхаа дараа "Би тэсэж үлдэхийг хүсэж байна уу,  ер нь цаашдаа амьдраад хэрэг байна уу?" гэж өөрөөсөө нэг хэсэгтээ асуусан" хэмээн цөхөрч байсан үеэ дурссан байна. Тэрбээр жүжигчин Рассел Брэндтэй 2010 оны аравдугаар сард гэрлэж 2011 оны арванхоёрдугаар сард салсан байна.

Тэрбээр ярилцлага өгөхийнхөө сацуу "Billboard" сэтгүүлийн аравдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ.
 

28 настай дуучин маань одоо хөгжимчин, продюсер 35 настай Жон Мэйртэй болзож байгаа бөгөөд түүний гадаад төрхөөс илүүтэй ухаалаг байдалд нь татагдсан гэжээ.
"Тэр үгийн сүлжээг 10 минутын дотор л бөглөчихдөг нь гайхмаар. Би заримдаа түүнийг цаашлуулаад "Хонгор минь, хэрэв чамайг өнгөрвөл би тархийг чинь яаж ингэж ажиллаад байгааг мэдэхийн тулд шинжлэх ухааны академид өгч шинжлүүлж ирээдүйд хүмүүст тус болно" гэдэг юм. Тэр аливаад маш нухацтай хандаж үнэхээр зөв шийдвэр гаргадаг. Тиймээс би сонголт хийхдээ түүнээс байнга асуудаг" гэж найз залуугийнхаа талаар ярьжээ.  Хосууд өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхлэн болзжээ.

Кэти Пэрри болон Жон Мэйр нар

Б.Сондор

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.