Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөр
Нийгэм

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөр

Урлаг Урлаг01/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster_UBIFF_no_logos_for_web-018544517222013-10-01-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 4-9-нд Улаанбаатар хотноо “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд дэлхийн “А” зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад шилэгдэн, шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл анх удаа Монголын үзэгчдэд “Тэнгис” кино театрын дэлгэцээр үнэ төлбөргүй хүрэх юм.

Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоног, найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, “Алтан камер” хэсэгт тус тус шагналт хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгоно.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчдын урилгаар АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Герман зэрэг орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Истанбул болон Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын Мементо фильмс, Матч Фактори, Фильм Бутик зэрэг нэр хүндтэй байгууллагын  төлөөлөгчид, Францын Засгийн Газрын  Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно.

Энэ удаад тус кино наадмын хөтөлбөрийг хүргэе.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Шидтэний дээд “Моголжибу”

24/03/2026

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.