Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин А.Түмэн-Өлзий: Би тоглолтоороо “Баясгалантай сайхан” бүхнийг мэдрүүлнэ
Нийгэм

Дуучин А.Түмэн-Өлзий: Би тоглолтоороо “Баясгалантай сайхан” бүхнийг мэдрүүлнэ

Урлаг Урлаг07/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM23434762327082013-10-07-13-13[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.

  Өнөөдөр дуучин бүсгүй тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ хүргэхээр хэвлэлийн хурлаа хийсэн юм. Хэвлэлийн хуралд “Баясгалантай сайхан” тоглолтын ерөнхий продюссерээр нь ажиллаж буй МУГЖ Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй эрхэм уран бүтээлчид оролцлоо. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр дуучин А.Түмэн-Өлзий: "Би тоглолтоо бүтэн жилийн турш бодож, төлөвлөж, бэлдэж ирсэн. Сайхан тоглолт хийхийн тулд  маш их хичээж байна. Бас олон гайхалтай хүмүүс дэмжиж байгаад талархалаа илэрхийлье. Мөн тоглолтынхоо нэрийг “Баясгалантай сайхан” хэмээсэн нь үзээд гарсан хүн бүр сайн сайхан  бүхнээр сэтгэлээ нь хөглөж, баяр баяслын дээдийг мэдрэх болтугай хэмээн бодож өгсөн" гэлээ.

 Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын ерөнхий продюссерээр МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч МУСТА Б.Ариунболд,  Хөгжмийн найруулагчаар "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бол урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг,  амьд хөгжмийн "Маршал" хамтлаг, Уртын дуучид зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ. 

Үзэгч, сонсогч, түмэн олондоо дуун цэнгүүнээ толилуулах гэж буй уран бүтээлийн тайлан тоглолтын тасалбар “Монгол бөхийн өргөө”-ий кассаар худалдаалагдаж байна. Мөн 1905, 99883031 дугааруудаар үнэгүй хүргэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 99091488, 88664403, 96659569, 11456978 дугаарийн утаснуудаар лавлах боломжтой.

 photo IMGM2365_zpsf9bc51b8.jpg  photo IMGM2362_zpsb8bd5f17.jpg  photo IMGM2361_zps2cf8454e.jpg  photo IMGM2358_zps433caf93.jpg  photo IMGM2355_zps9cf1b5d3.jpg  photo IMGM2369_zps2b944ea0.jpg  photo IMGM2343_zpsba0ce363.jpg
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.