Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Иргэд олон нийтээс соёлын өв бүртгэх ажлыг эхлүүллээ
Нийгэм

Иргэд олон нийтээс соёлын өв бүртгэх ажлыг эхлүүллээ

Урлаг Урлаг09/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
014579085452013-10-09-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Иргэд олон нийтээс соёлын өв бүртгэх ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж эхэлжээ. Тус яамны Соёлын өвийн төвөөс “Та ерөөл магтаал хэлж, ардын дуу дуулж, тууль хайлдаг уу. Таны өвөө, эмээ, аав, ээж, ах дүүс сүү, цагаа идээ боловсруулах арьс шир элдэх зэргийг хийдэг үү гэсэн мэдээллийг авах нээ.

Түүнчлэн байгаль дэлхийн зан аалийг таньж мэдэх, уламжлалт тоглоом наадгай тоглох, мал маллах зэрэг нутаг орондоо хэрэглэдэг угсаатны зан үйл, эрдэм ухаан, арга туршлага зэргийг мэдэж байна уу, Таны болон танай өвөө, ах дүүсийн өвөлжөө бууцны арын ханан хаданд элдэв амьтны сүг зураг, дүрс, тамга тэмдэг байна уу, Таны өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар хүний гараар бүтээгдсэн эртний булш бунхан, хиргисүүр, хөшөө чулуу байна уу,  Таны өвөө эмээд эртний ном судар хадгалагдаж байна уу” зэрэг асуултыг тавьж байгаа юм байна.

Энэхүү асуултанд хариулагдах соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийн талаар мэдэж байгаа бол Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам,тус яамны Соёлын өвийн төвд цахим хэлбэрээр болон баталгаат шуудангаар мэдээллийг ирүүлэхийг хүссэн байна. Мөн өөрийн оршин суугаа аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, сумын Соёлын төв болон багийн Засаг даргаар дамжуулан мэдээллийг бичгээр илгээсэн ч болох юм байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн 2014 оны  эхний улиралд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн соёлын өвийг бүртгэлд авч баталгаажуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах аж. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.