Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл” тоглолт энэ сард болно
Нийгэм

“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл” тоглолт энэ сард болно

Урлаг Урлаг09/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uvertura445402112013-10-09-14-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл”  тоглолт 10-р  сарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт 18:30 цагт болох гэж байна. Анхны бие даасан тоглолтоороо Монгол поп опера  урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тус хамтлагийн чадварлаг залуус харуулах юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар "Төрийн Банк", ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, тоглолтын продюсерээр МУСТА Б.Алтанхуяг ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн тоглолтод  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн симфони оркестр, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр,  МУАЖ Чимэдцэеэ, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Эрдэнэбат, “Шуранхай” хамтлагийн дуучин, МУСТА Үүрийнтуяа,  “Домог" хамтлаг, Уртын дуучин, МУСТА Болормаа, “Хөсөгтөн” хамтлаг, "Улаанбаатар чуулга"-ын бүжигчид зэрэг мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид оролцох юм.

Тоглолтын найруулагтай хослуулан 3D тайзыг ашиглаж байгаа юм байна. Энэ нь Монголдоо анхдагч бөгөөд уг тоглолт мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа аж.

“Увертюра” хамтлагийн тоглолтын тасалбарын захиалгыг 1905 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн http://www.uvertura.mn/ сайтаас та бүхэн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна эгнээ, суудлын байршлаа харан 1905 утсаар хүссэн суудлаа захиалж болно. Тоглолтын тасалбарын үнэ байршлаасаа хамаарч 100,000, 60,000, 40,000, 20,000 төгрөгийн үнэтэйгээр удахгүй зарагдаж эхлэх болно. 

Дашрамд дуулгахад тус хамтлаг "Төрийн банк"-тай хамтран 2014 оныг дуустал хамтран ажиллах бөгөөд тус банкны элч хамтлаг болсон байна. 

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.