Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“МӨНХИЙН ЦЭЦЭГ” амьд цэцгийн үзэсгэлэн
Үзэсгэлэн

“МӨНХИЙН ЦЭЦЭГ” амьд цэцгийн үзэсгэлэн

Урлаг Урлаг10/10/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
TSETSGIIN_UZESGELEN_copy7694935772013-10-10-11-44[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улс – Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 65 жилийн ойд зориулан монгол дахь “КИМЖӨНИРХВА” нийгэмлэгээс санаачлан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Монгол дахь “КИМЖӨНИРХВА” нийгэмлэг нь 2012 онд байгуулагдсан ба дайны жилүүдэд солонгос өнчин хүүхдүүдийг асарч хамгаалж өсгөсөн ЦЭРМАА ӨМӨНИ нэрээр солонгосын ард түмэнд танигдаж домог болсон монголын сайхан ээждээ зориулан хүү С.Содбаатар байгуулсан юм.

Энэхүү КИМЖӨНИРХВА цэцэг нь олон улсын цэцгийн нийгэмлэг болон дэлхийн цэцгийн нийгэмлэгийн үнэ цэнэтэй ЦЭЦГИЙН ХААН шагналт цэцэг юм. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын мөнхийн ерөнхийлөгч КИМ ИР СЕН ЦЭРМАА, ӨМӨНИ-тэй 4 удаа уулзахдаа “Дайны хүнд жилүүдэд манай улсын өнчин өрөөсөн хүүхдийн эхийн хайраар асарч хүмүүжүүлсэн таньд солонгосын ард түмний өмнөөс талархал илэрхийлэе. Та бол миний дотны анд мөн таны энэ үйлсийг солонгосын ард түмэн хэзээ ч мартахгүй” хэмээн хэлсэн байдаг юм. Тиймээс хоёр улсын харилцааны бэлгэдэл болгон ЦЭРМАА ӨМӨНИ, мөнхийн ерөнхийлөгч КИМ ИР СЕН харилцааг энэхүү сайхан цэцгээр илэрхийлж  байгаа болно.

Уг үзэсгэлэнд солонгосоос зориулж авчирсан үрээр монголын хөрсөнд ургасан 200 гаруй амьд цэцэг дэлгэгдэх ба үзэсгэлэнг цаашид нийгэмлэг жил бүр гарган ирээдүйд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж олсон орлогоороо өнчин хүүхдүүдэд хандивлах зорилгыг агуулж байна.

Уг үзэсгэлэн 2013 оны 10-р сарын 10-14 хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99153952, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

07/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.