Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Музейн үзүүллэг ба цуглуулгын хадгалалт” сургалтад хамрагдагсад гэрчилгээгээ гардана
Нийгэм

“Музейн үзүүллэг ба цуглуулгын хадгалалт” сургалтад хамрагдагсад гэрчилгээгээ гардана

Урлаг Урлаг12/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ugsaatnii_zuin_tanhim_undesnii_tuuhiin_musei3453397302013-10-12-16-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Музейн чиглэлээр үндэсний сургагч бэлдэх цуврал дөрвөн сургалтын хаалт болно.

Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлдэх цуврал 4 сургалтын төгсгөлийн “Музейн үзүүллэг ба цуглуулгын хадгалалт” сургалт энэ сарын 14-17-нд болно. Сургалтын нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 14-ний 09.30 цагт, цуврал 4 сургалтад хамрагдагсдад “Үндэсний сургагч”-ийн гэрчилгээ гардуулах ёслол 10 дугаар сарын 17-ны 18.00 цагт тус тус Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдана.

ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Монголын Үндэсний Музей хамтран зохион байгуулж буй үндэсний сургагч бэлдэх төгсгөлийн сургалтыг АНУ-ын Техас мужийн Люббок хотын Техникийн Их сургуулийн Музейн шинжлэх ухааны хөтөлбөр, Олон нийттэй харилцах холбооны дэд захирал Ники Ладкин удирдан явуулна.

Уг сургалтаар музейн гол цөм үзмэр цуглуулгын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үзүүллэгийн танхимд үзмэрийг аюулгүй, үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байдлаар дэлгэн үзүүлэх гол асуудлуудыг олон улсын музейнүүд ямар түвшинд хэрхэн шийдэж байгаа болон техник технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж буй зэрэг мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэхээс гадна дадлага ажлууд хийгдэнэ.Цуврал сургалтыг дүүргэсэн мэргэжилтнүүд энэ ондоо багтан 21 аймгийг бүсчлэн хувааж хөдөө орон нутагт сургалт явуулна. Эхний сургалтад баруун 5 аймгийн музейн ажилтнуудыг хамруулах бөгөөд Ховд аймгийн төвд зохион байгуулагдах аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.