АНУ-ын дуу хөгжмийн ертөнцийг өнөө цагт тэс ондоо ертөнц рүү татсан гэх Майле Сайрус өнгөрсөн баасан гарагт сүүлд гаргасан уран бүтээл болон нийгэмд түүнийг хэрхэн шүүмжилж, мөн зарим нэг кино найруулагч түүнд хачирхалтай санал тавьсан талаар “ www.hollywoodlife.com ” сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.
-Та хөхөндөө мэс засал хийлгэх талаар өмнө нь бодож байгаагүй юу?
-Миний хөх бол дахин давтагдашгүй, онцгой эрхтэн. Хэнд ч надад байдаг шиг хөх байхгүй. Гэхдээ би өмнө нь хөхний мэс засалд орох талаар бодож үзээгүй гэж худлаа хэлэхгүй. Гэвч миний байгаа бүхэн надад хангалттай сайхан мэдрэмж өгдөг. Тиймээс мэс засалд ороод байх шаардлага байхгүй. Миний хөх бол бурхны гайхалтай бүтээл. Би сэтгэл хангалуун байдаг. Тэгээд л болоо.
-Яагаад таны хөх тийм онцгой гэж?
-Би одоогийн урт үс, том хөх, нарийн бэлхүүс гэсэн бүхнийг эвдэх болно. Мэдээж тийм байх нь муухай зүйл биш л дээ. Гэхдээ би бусадтай адил байх ёстой биш биз дээ. Энэ бол миний л ертөнц. Бид чинь 1950-иад онд амьдраагүй юм байгаа биз дээ. Бүгд л нэг өөр гэсэн хүн рүү хараад муулаад л, шүүмжлээд л. Орчин цаг чинь тэс ондоо болоод байна. Цаг үедээ амьдрах шиг сайхан зүйл байдаггүй байлгүй дээ. Өглөө болгон би толинд өөрийгөө олж хардаг. Ямар ч хиймэл дүр төрх байхгүй. Яг л байгаагаараа. Толинд хараад өөртэйгөө мэндлэх сайхан байдаг шүү. Намайг гажиг гэж битгий бодоорой. Өөрөө өөртэйгөө ярилцах нь хааяа ашиг тустай байдаг.
-Таны хуучин найз залуу Лиам Хэймсуорт таныг ихэд муулж байх шиг байсан. Хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслүүдээр. Та түүнд хандаж юу гэмээр байна?
-Хуучин гэдэг үг бол хуучирсан, элэгдсэн, эвдэрсэн, моданаас гарсан, надад хэрэггүй болсон, уйтгартай өөр юу байдаг юм тиймэрхүү утгатай үг. Өөр түүнд зориулаад байх үг алга. Намайг дуу дуулж эхэлснээс хойш миний араас яаж гүйж байсныг нь бодохоор өрөвдөөд байх юм. Ер нь тиймэрхүү төрлийн эрчүүд их гунигтай, бас хөгийн царайлж хоцордог байх л даа. Надад ганц л сайн туршлага болсон. Би түүнтэй байсан нь үнэн. Гэхдээ одоо өнгөрснийг дурсаад, яриад хэрэггүй. Түүний хуучин, хэрэглэж байсан өмсгөлүүдийг нь би илгээсэн. Сайхан дурсамж бол би үлдээнэ, мэдээж эсрэгээрээ бол надад хэрэггүй. Би өнөөдрөөрөө бас ирээдүйгээрээ л амьдардаг эмэгтэй.
-Залуу байна гэдэг маш сайхан зүйл байх л даа. Гэхдээ нийгэмд өөрийн иймэрхүү байдлаараа та муугаар л үлдэнэ гэж олон хүн ярих юм?
-Үе, үеийн тэсрэлт хийсэн хүмүүс бүгд л энэ бүхнийг даваад гарсан. Би ч тэдний адил. Уран бүтээлүүд минь намайг амьдруулж байна. Би галзуу, эрч хүчтэй эмэгтэй. Үүнд муу зүйл байгаа гэж үү. Би лав тэгж бодохгүй байна.
-Галзуу гэдгийг чинь хүн бүр мэдэрсэн. Гэхдээ та залуучуудад муу үлгэр дуурайл үзүүлээд байгаа юм шиг санагдахгүй байна уу?
-Үгүй. Яагаад би муу үлгэр дуурайл үзүүлж байгаа гэж.
-Нүцгэн шалдан клип хийгээд л, төмөр долоогоод л. Нөгөө хөдөлгөөнөө болж өгвөл хаа сайгүй хийчих гээд л. Танд порно кинонд тоглох санал ирсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Ирсэн. Би энэ талаар найзуудтайгаа ярьж хөхөрч унатлаа инээсэн. Намайг цаашлуулж ийм санал илгээсэн тэр найруулагчид баярласан талархсанаа илэрхийлье. Би хэзээ ч тийм гэсэн хариу хэлэхгүй нь ойлгомжтой. Намайг унагаах гэсэн оролдлого л гэж би хүлээн авсан. Та бодоод үз дээ. Өсвөр насныхны 60-70 хувь нь порно бичлэг үздэг нь үнэн. Түүний дунд би тэгээд гол дүрд нь тоглож байх уу. Инээдтэй байгаа биз дээ. Намайг улам хурцалсанд баярлаад баршгүй. Гэхдээ надаар оролдсон хүмүүст би дунд хуруугаа хайрлахгүй өгнө.
-Харамсалтай. Сүүлийн үед та ямар уран бүтээл хийж байна?
-Хийж байгаа, хийж байгаа. Нууц. За за тоглосон юм. “Төмөр хүлэг” гэдэг нэртэй шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Сүүлийн үед төмөр хүлгээ магтан дуулсан дуу хөвөр юм шиг санагдаад. Энэ удаад үе, үеийн гайхалтай репперүүдтэй хамтарч гаргахаар бэлдэж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн төмөр хүлгүүдийг ашиглахаар төлөвлөж байна. Гайхалтай уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.
-Уучлаарай, та нүцгэлэхдээ ичдэггүй байх тийм үү?
-Би нүцгэн байхдаа бүр солиормоор санагдаад байдаг. Өөрийнхөөрөө байх хамгийн сайхан зүйл. Хүмүүс бид нүцгэн л мэндэлдэг. Харин үхэхдээ хувцастай л үхдэг. Ер нь нүцгэн байлаа гээд би эрхтнүүдээ дэлгээд байгаа биш. Ичээд байх зүйлгүй. Ээжийгээ л алдаршуулж, түүнээс надад бэлэглэсэн биеийг хүмүүст сурталчилж байна ч гэж хэлж болох юм. Тэглээ гээд би ямар тийм болчих биш. Миний юу гэж хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ. Санаа зовох хэрэггүй.
-Өвөл удахгүй эхэлнэ. Гэхдээ наана нь “Halloween”-ийн баяр болно. Юу өмсөх талаар бодож үзсэн үү?
-Өмсөх зүйл тодорхой. Бусдыг айлгах зүйл л өмсөнө. Цусаар л гангарна даа. Цус бол аймшигтай зүйл. Гол нь цусны өнгийг хувцастайгаа хослуулаад л баяраа тэмдэглэнэ дээ. За тэр ч яахав. Сарын сүүлээр болох зүйлд одооноос анхаарлаа хандуулах нээх онцын шаардлагагүй.
-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.
Б.Баатар
Эх сурвалж: Улс төрийн тойм