Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтаргана” олон улсын наадам зохиогдоно
Нийгэм

“Алтаргана” олон улсын наадам зохиогдоно

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
40437918204359102013-10-15-09-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ОХУ-ын Эрхүү мужийн Соёл , архивын сайд В.В.Барышников болон Эрхүү мужийн Аялал жуулчлалын товчооны захирал Рожкова, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯамны Соёлын атташе О.К.Рашаева нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр тал соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлов.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ирэх онд Хэнтий аймгийн дадал суманд 20 дахь жилдээ зохион байгуулагдах “Алтаргана” олон улсын наадамд Эрхүү мужаас төлөөлөгчидөө оролцуулах, соёл урлагийн ажилтануудыг хооронд нь түншлүүлэх талаар саналаа хэлэв. Мөн соёлын өвөөр хамтарсан хайгуул хийж аялал жуулчлалын чиглэл гаргах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Хөвсгөл-Байгаль нуур хоёрыг холбосон аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах мөрөөдөл байна гэв.

Үүнээс гадна биеийн тамир спортын салбарт өвлийн спортын төрлөөр багш, дасгалжуулагч авах, туршлага судлах, спортын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулдаг сайн мэргэжилтэнтэй холбож өгөх зэрэг асуудлыг хөндөжээ. Үүнээс гадна аялал жуулчлалын бүс нутгуудад хот орчмын төлөвлөлт болон хог хаягдлын менежмент, байгаль хамгаалал зэрэгт харилцан туршлага солилцохоор болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026

Таван аймгаар аялсан “Торгоны замын цуваа”-ны баримтат киног хийнэ

15/08/2026

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.