Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолтын хэвлэлийн хурал болно
Уртын дуу

“Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолтын хэвлэлийн хурал болно

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aaa499082362013-10-15-09-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Mongolian pop opera “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цөөнгүй уран бүтээлийг дуунд дуртай дуучин Монгол түмэндээ толилуулсан байна. Тодруулбал МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс”, уг дуугаараа 2010 онд “Mongolian music video awards”-аас шилдэг дебют хамтлагаар шалгарч байсан. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал” дууг Шуранхай хамтлагийн дуучин МУСТА Д.Үүрийнтуяатай хамтран дуулсан. МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө” дууг МУАЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран дуулсан , Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюсер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу  зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг “Mongolian pop opera” стилээр дуулж амьдруулсаар 4 жилийн хугацааг туулсан байна.

   Ийнхүү төгсгөлгүй үргэлжилсээр мөнхөд эгшиглэх дуун аялгуугаа эхлүүлж буй “УВЕРТЮРА” хамтлагийн анхны бие даасан “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, Тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, “Art sound” нар ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ.

   Тоглолтонд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа,  МУСТА Д.Үүрийнтуяатай нар оролцоно.

  Тоглолт 2013 оны 10-р сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа 18:30 минутаас үзэгчдийг угтан авч 19:00 цагаас тоглогдох бөгөөд тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч Белтаж-2 20.000,  Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнээр худалдаалагдах юм. Түүнчлэн 100.000 төгрөгний тасалбар худалдан авсан үзэгч бүр 2014 оныг дуустал Төрийн банкны “VIP” үйлчилгээгээр үйлчлүүлэх эрх, мөн “Flex Geм” аоробик, фитнес, бодибилдингийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн эзэн болох юм.

   Тоглолтын хэвлэлийн хурал 2013 оны 10-р сарын 16-ны өдөр буюу Лхагва гаригт, маргааш 10:30 минутаас Чингэс рестораны 2 давхарын хурлын танхимд болох юм. Түүнчлэн хурал хүрэлцэн ирсэн эрхэм хэвлэл мэдээллийнхэнд “Увертюра” хамтлагийн анхны “Удиртгал” цомгийг бэлэглэхийн зэрэгцээ тоглолтын мандатыг олгох юм.

   Дэлгэрэнгүй мэдээллийг: Хамтлагийн албан ёсны www.UVERTURA.mn сайтаас болон 86683000, 86684000, 1905 дугааруудаас лавлаарай.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлжээ

07/09/2025

Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

07/09/2025

“Go Mongolia” төслийн сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

06/09/2025

ФОТО: “Rhyme” уран сайхны киноны нээлтээс

06/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.