Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“International Travel Fair 2013” үзэсгэлэнд Монгол улсаа сурталчилна
Нийгэм

“International Travel Fair 2013” үзэсгэлэнд Монгол улсаа сурталчилна

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gz_intel_travel_fair_20136471477532013-10-15-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    ССАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын үндэсний төвөөс “International Travel Fair 2013” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллийг оролцуулахаар болжээ.

Манай улсаас оролцох компаниуд нь  Индонез, Турк, Швейцарь зэрэг улстай ойролцоо 18 м2 талбайд Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг төлөөлөн оролцох юм. Энэхүү үйл ажиллагаанд "Жуулчин" ХК, "Нью Жуулчин" ХК, "Торлогт" спорт, амралтын цогцолбор болон Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК зэрэг байгууллага нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцоно.
Тайвань улс нь 36.000 км2 нутаг дэвсгэртэй 23 сая хүн амтай, байгалийн нөөц баялаг болон хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалаар арвин баялаг нөөцтэй, аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгаа орон юм. Өнгөрсөн  онд Тайваньд нийт 7.31 сая гадаадын жуулчид аялсан бол 10.23 сая Тайвань иргэд гадаадад аялжээ.
26 жилийн түүхт, Тайваний аялал жуулчлалын үзэсгэлэн нь аялал  жуулчлалын үйлдвэрлэл эрхлэгчдэд харилцан туршлага солилцох, хэрэглэгчдээ олж авах зэрэг өргөн цар хүрээтэй боломжийг олгодгоороо онцлог юм. Өнгөрсөн  онд тус үзэсгэлэнд 60 гаруй улсаас 850 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 260 мянган зочид үзэж сонирхжээ.
Мөн Аялал жуулчлалын үндэсний төвөөс Тайваний зах зээлийн онцлогийг харгалзан Монгол Улсад зохион байгуулдаг өвлийн аялал жуулчлалын төрөл хэлбэрүүд, эвент арга хэмжээг сурталчлахаас гадна үзэсгэлэнгийн талбайд калиграф буюу Монгол уран бичлэгийн урлагийг сурталчлах буланг ажиллуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Тайваний зах зээлд сурталчлан борлуулахаас гадна,  сүүлийн хоёр өдөр үзэсгэлэнгийн төв тайзан дээр Монголын ардын урлагийн тоглолт, компаниудын сурталчилгааг хийхээр төлөвлөөд байгаа аж. Үзэсгэлэн энэ сарын 18-21-ны өдөр Тайванийн Дэлхийн худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.