Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Шинэ үе” реалити шоуны анхны бичлэг цацагдлаа
Уртын дуу

“Шинэ үе” реалити шоуны анхны бичлэг цацагдлаа

Урлаг Урлаг18/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
557236_646047208790432_2052083557_n3694453002013-10-18-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Prosound" студийн дууны найруулагч Рагу Раман Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн үргэлжлэл болох “Шинэ үе” төслийн шалгаруулалт эхэлсэн байна.

   Урлагийн ертөнцөд шинэ хувьсал бий болгох, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч 12-25 насны дуулах, хөгжим тоглох авъяастай залуучуудыг дэмжих “Шинэ үе” төсөл хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд 30 оролцогч тодрох бол шилдэг 14 оролцогчийг “Prosound" студийн дууны инженер Рагу Раман, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “The Mongolian Live Sessions” төсөлд орсон уран бүтээлчдийн төлөөлөл шүүхээс гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэгчдийн саналаар тодруулах юм байна. Шилдэг 14 оролцогчийг Нью-Йоркийн “Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгээр шагнах юм.

   “Номин констракшн” групп, “Unitel” групп,  “Turkish Airlines”, болон “SBN” телевизтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү “Шинэ үе” реалити нь хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал ач холбогдолтойг залуучуудад мэдрүүлэх, түүнчлэн рок поп ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчдийн замнал болоод тэдэнтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж зөвлөгөө авах боломжийг уг шоу нэвтрүүлгээр олгох аж. Хэрвээ та энэхүү төсөлд орохыг хүсвэл өөрийн дуулах дуртай дуу, аяаа коверлон мэргэжлийн камер эсвэл өөрийн гар утсаараа хийсэн чанартай дүрсээр “SBN” телевизийн байранд хүргүүлэх аж. Мөн та хүсвэл тус телевизийн байранд ч дуугаа бичүүлэх боломжтой гэсэн юм байна. Оролцогчдын материалыг энэ сарын 25-ыг хүртэл хүлээн авах ба 28-аас эхлэн “SBN” телевизээр цацагдах юм..

Сонирхуулахад “Шинэ үе” төслийн нээлтэнд "Anemone" хамтлагийнхан хүрэлцэн ирсэн бөгөөд тус реалити шоуны анхны бичлэг “SBN” телевизын байранд явагдсан байна.

Ингээд та бүхэндээ тус шоуны хамгийн анхны, шалгаруулалтанд оролцсон залуусын ковер бичлэгийг хүргэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Монгол киноны зурагт хуудас бүтээх уралдаан зарлалаа

08/09/2025

“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн нээлээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.