Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган”-ыг Ерөнхийлөгчид өргөн барина
Нийгэм

Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган”-ыг Ерөнхийлөгчид өргөн барина

Урлаг Урлаг18/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sudar-470x6306609757832013-10-18-14-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот дахь Топкапы ордон музейд зочлохдоо уг музейн номын санд эх хувиараа хадгалагдаж байгаа Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” номын цахим хувилбарыг хүлээн авсан нь манай соёлын түүхэн дэх чухал үйл явдал болсон юм.

Уг цахим эхийг цаасан дээр буулгаж ном болгон хэвлүүлэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 4 дүгээр сард Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишигт үүрэг болгосны дагуу Анкара дахь манай улсын Элчин сайдын яамны ажилтнууд уг номыг хэвлүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ордон музейгээс авсан цахим эхийг шууд хэвлэх боломжгүй тул уг судрын 2276 хуудас бүрийг компьютер дээр засч, бүтэн хуудасны хэлбэрт оруулсны дараа Анкара хотын нэгэн хэвлэлийн газраар 4 дэвтэр болгон зөвхөн нэг хувь хэвлүүлэв.

Рашид Фазлуллах Хамадани хэмээх Персийн эмч, эрдэмтний перс хэлээр бичсэн уг судрын өмнөх үгийг Анкарад суралцаж буй түүхч, докторант Д.Анхбаяр бичжээ.

Эзэн богд Чингис хааны тэмцэн байгуулсан Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” хэмээх гайхамшигт бүтээл ийнхүү жинхэнэ эх хэлбэрээрээ Монгол нутагт залагдлаа. Энэхүү ганц хувь судрыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барих юм.

Анкара дахь ЭСЯ-ны ажилтнууд Түрк Улс дахь Монголын түүхтэй холбоотой газар, хөшөө, дурсгалын талаар судалгаа хийж, ном, гэрэл зургийн цоморлиг гаргахаар ажиллаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.